УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэний нэг нь Ерөнхийлөгчөөс Ард нийтийн санал асуулга явуулах, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай УИХ-ын 73 дугаар тогтоолд хориг тавьсныг хүлээн авах эсэх байсан юм.
Улмаар МАН-ын бүлгийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд, хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэсэн байна.