Нүүр хуудасМэдээ"МАХН" өнөөдрөөс улс төрийн намын түүхээ дуусгав

“МАХН” өнөөдрөөс улс төрийн намын түүхээ дуусгав

МАХН өнөөдөр Улсын дээд шүүхэд татан буух материалаа албан ёсоор хүргүүллээ.

Энэ талаар тус намын дарга Н.Энхбаяр “МАХН татан бууж, МАН-тай нэгдэж байгаа албан бичгээ Дээд шүүхэд хүлээлгэж өглөө. Энэ бол улс төрийн намын түүхэнд гарч байгаагүй үйл явдал билээ. Энэ шийдвэрийг гаргахад анхан шатны байгууллагын гишүүдээсээ асуусан. Нэлээд цаг хугацаа шаардлаа.

МАН, МАХН хоёр нэгдэхийг гишүүдийг олонх дэмжсэн. Бид МАН-тай нэгдэхдээ хэд хэдэн зүйлийн анхаарсан. Энэ хоёр нам бол нэг үзэл баримтлал, нэг түүхтэй нам. 10 жилийн өмнө өөр өөр байр суурьтай болсон учраас хоёр нам болсон.  МАН-ын шат шатны байгуллагууд МАНАН гэдэг үзэгдэлтэй тэмцэхээр болсон. Ийм ухамсартай алхам хийж бидний зөв байсныг хүлээн зөвшөөрсөн.

Хоёрдугаарт, бид Оюутолгойн гэрээг эсэргүүцэж байсан. Үүнийг 10 жилийн дараа засахаар болсон. Гуравдугаарт, Дубайн гэрээг хүчингүй болгох шаардлага тавьсан. Мөн Эрдэнэтийн 49 хувийн монголын талд авах ёстой гэсэн байр суурийг бид илэрхийлж байлаа. Түүнчлэн МАН 100 жилийн ой энэ жил тохиож байгаа. Энэ бүхнээ бодоод, өвөг дээдсийнхээ эхлүүлсэн ажлыг хүндэтгэж, үйл ажиллагаагаа нэгдэх нь зүйтэй гэж шийдлээ” гэлээ. 

Гэхдээ өнөөдөр албан тушаалаа тохирсон зүйл байхгүй. Намын албан тушаалд МАХН-д квот өгсөн. Ойролцоогоор 30 орчим хувь ч гэдэг юм уу.

Жишээлбэл,

МАХН-ын гишүүдээс Удирдах зөвлөлд 8,

бага хуралд 110,

нийслэл, аймгийн намын хорооны тэргүүлэгч гишүүнээр тус тус 6,

сумын болон дүүргийн намын хорооны тэргүүлэгчээр 4 хүн очно.

Улсын хэмжээнд намын албан тушаалд МАХН-ын төлөөлөл болсон 2,100 орчим хүн ажиллана... гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН