Нүүр хуудасМэдээМисс А.Бөртэ-Үжин "Авьяаслаг мисс" шалгаруулалтыг тэргүүлж хагас шигшээд шалгарав

Мисс А.Бөртэ-Үжин “Авьяаслаг мисс” шалгаруулалтыг тэргүүлж хагас шигшээд шалгарав

“Дэлхийн мисс-2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй мисс А.Бөртэ-Үжин “Авьяаслаг мисс” шалгаруулалтад тэргүүлжээ. Ингэснээр тэрбээр дэлхийн 130 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөн авьяас үзүүлбэрийн ялагч болж, тэмцээний хагас шигшээд шалгарлаа. “Авьяаслаг мисс” шалгаруулалтын шилдэг таван оролцогчоор Монгол, Норвеги, Япон, Чили, Ирланд улсын мисс багтсан байна.

Мисс А.Бөртэ-Үжингийн хувьд өмнө нь тус тэмцээний “Head-to-head challenge” шалгаруулалтад багаасаа ялагч болж, шилдэг 16-д шалгарсан юм. “Дэлхийн Мисс-2021” тэмцээн АНУ-ын Пуэрто Рикогийн нийслэл Сан Хуаны цэнгэлдэх хүрээлэнд арванхоёрдугаар сарын 16-нд болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН