Нүүр хуудасМэдээМонголбанк 10 дугаар сард 3.2 тонн үнэт металл худалдан авчээ

Монголбанк 10 дугаар сард 3.2 тонн үнэт металл худалдан авчээ

Монголбанк 2021 оны 10 дугаар сард 3.2  тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 18.1 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1.08 тн-оор буурсан үзүүлэлт юм.  

2021 оны 10 дугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 168.2 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 249.8 кг үнэт металл худалдан авсан.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны 10 дугаар сард 162,456.30 төгрөг байв.

График 1. 2018-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН