Нүүр хуудасМэдээМонголдоо эмчилгээ авч чадаагүйгээс болж зураач Т.Рэгзэн БНСУ-д эмчлүүлэхээс өөр аргагүй болжээ

Монголдоо эмчилгээ авч чадаагүйгээс болж зураач Т.Рэгзэн БНСУ-д эмчлүүлэхээс өөр аргагүй болжээ

Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан эмнэлгүүд бусад төрлийн өвчтэй иргэдээ ч авч чадахгүй нөхцөл байдал үүсчээ. Сүүлдээ Монголд бараг л ковидоос өөр өвчин байхгүй юм шиг боллоо. Үүний нэг тод жишээ болж хохирсон зураач Т.Рэгзэн хүнд өвчний улмаас хоёр бөөр нь ажиллагаагүй болж яаралтай эмчлүүлэхээр БНСУ-ыг зорихоор болсон байна. Учир нь “Өвчнийг  нь Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 10-20 сая төгрөгийн өртгөөр бүрэн эмчлэх боломжтой байсан ч коронавирусийн улмаас хагалгаа хийгдэх боломжгүй гээд тасгийг нь хаасан. Үүнээс үүдээд өвчтөн хугацаа алдаж, өвчин нь хүндэрч, өндөр өртөгтэй гадны орныг зорихоос өөр аргагүйд хүрч байна. Олон хүн ингэж хохирч байна. Коронавирусээс өөр өвчин байхгүй юм шиг ингэж хүндрэл учруулсанд харамсалтай байна. Монгол эмч нартаа итгээгүйдээ гадны орныг зориогүй” гэж үзэсгэлэнг зохион байгуулагч, жүжигчин Б.Навчаа хэлсэн юм.

Бага өртгөөр хурдан хугацаанд эх орондоо эмчлүүлэх боломжтой байсан ч харамсалтай нь эмчилгээний зардалд 300 сая төгрөг шаардлагатай болсон учир үзэсгэлэн зохион байгуулахаар болж байна. Иймээс мэргэжил нэгт уран бүтээлчид, шавь нар нь өөрийн бүтээлээрээ хандив өргөж, хамтарсан хандивын үзэсгэлэнг энэ 10 дугаар сарын 25-аас 11 дүгээр сарын 1-нийг хүртэл Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд зохион байгуулахаар болжээ.

Үзэсгэлэнд 80 гаруй уран бүтээлчид бүтээлээ хандивлахаа илэрхийлсэн бол бүтээлээс худалдан авч, эмчилгээний зардалд тулалцаа үзүүлэхийг иргэдээс хүсч байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН