Нүүр хуудасМэдээМонголын тээвэрчид 18 улсад олон улсын ачаа тээвэрлэх боломжтой болжээ

Монголын тээвэрчид 18 улсад олон улсын ачаа тээвэрлэх боломжтой болжээ

Монголын тээвэрчид 18 улс руу олон улсын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх боломжтой болов.

Одоогоор манай улс ОХУ, БНХАУ, Казахстан, Беларусь, Турк, Украин, Латви, Литва, Киргиз, Унгар, Словени, БНАСУ зэрэг улсуудтай Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээр байгуулсан.

Мөн эдгээр улсаас гадна Гүрж, Словак, Польш, Чех, Герман, Молдав зэрэг зургаан улстай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар ажиллаж байгаа аж. Хэлэлцээр хараахан албажаагүй ч Засгийн газраас зөвшөөрөл олгосны дагуу эдгээр улстай зөвшөөрлийн бичиг солилцон, ачаа тээвэрлэлт гүйцэтгэх боломжийг бүрджээ.

Түүнчлэн улс хоорондын ачаа тээвэрлэлтийг хялбаршуулах хүрээнд Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, БНХАУ-ын Тээврийн яам хоорондын Протоколыг 2019 онд шинэчилсэн.

Уг шинэчилсэн протоколоор Монгол Улс болон БНХАУ-д бүртгэлтэй тээврийн хэрэгслээр Монгол Улсад, эсхүл БНХАУ болон гуравдагч улсад бүртгэлтэй чиргүүлийг чирч улс хоорондын тээвэрлэлт гүйцэтгэх боломж бүрдсэн юм.

Мөн автотээврийн хэрэгслээр далайн боомт хүрэх, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх үүднээс “Монгол-Орос-Хятадын хооронд эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Монгол, Орос, Хятад гурван улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулж, 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн.

Тухайн хэлэлцээрийн хүрээнд дараах хоёр чиглэлд буюу

  • Азийн авто замын сүлжээний АН-3 буюу “ОХУ-ын Улаан-Үд – Улаанбаатар – БНХАУ-ын Тяньжин боомт”,
  • АН-4 буюу “ОХУ-ын Новосибирск – Баян-Өлгий – Ховд – БНХАУ-ын Үрэмчи – Хонгираф боомт” чиглэлд ачаа тээвэрлэлт гүйцэтгэх боломж бүрдсэн. Гэвч коронавирусийн халдварт цар тахлаас шалтгаалан тээвэрлэлт түр хугацаанд зогссон байдалтай байна.

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН