Нүүр хуудасМэдээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Ерөнхийлөгчтэй уулзав МэдээНийгэм Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Ерөнхийлөгчтэй уулзав By mand.mn 9 сар 23, 2021 0 263 FacebookTwitterPinterestWhatsApp Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцох үеэрээ БНСВУ-ын Ерөнхийлөгч Нгуен Суан Фуктай уулзлаа.Уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэв. Цаашид улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлж, хамтын ажиллагааны цар хүрээг бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.2016 онд Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ийн дээд түвшний 11 дүгээр уулзалтын үеэр БНСВУ-ын Ерөнхий сайдын хувиар албан ёсны айлчлал хийсэн нь харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсныг хэлэв.Дайны хүнд хэцүү цагт Монгол Улсын үзүүлж байсан тусламж, дэмжлэгийг сайнаар дурсаж явдаг, ахан дүүсийн харилцаатай улсууд гэдгийг БНСВУ-ын Ерөнхийлөгч Нгуен Суан Фук тэмдэглэв.Өмнөд Хятадын тэнгис дэх маргааны асуудлаар дүрэмд суурилсан зохицуулалт, энхийн шугамаар шийдэх шийдлийг эрхэмлэдэг гэдгээ хэлээд, энэ чиглэлээр Монгол Улс байр сууриа илэрхийлж байхыг хүсэв.Уулзалтын үеэр худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тээврийн нөхцөлийг сайжруулах болон хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, уул уурхай, аж үйлдвэрийн салбарт хамтрах боломжийн талаар санал солилцлоо. Related FacebookTwitterPinterestWhatsApp өмнөх нийтлэлАН: Шатахууны асуудлыг цэгцлэхгүй бол Засгийн газрыг огцруулах бүх нийтийн тэмцлийг эхлүүлнэДараагийн нийтлэлАудитын байгууллагаас Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын тайланг хянан хуулиар хориглосон ₮5.8 саяын зөрчилд төлбөрийн акт тогтоожээ mand.mnhttps://mand.mn/ Холбоотой мэдээ Мэдээ ЗТХЯ: 2030 ОН ГЭХЭД ЗАМ, ТЭЭВРИЙН ОСЛЫН ХОХИРОГЧДЫН ТООГ ХОЁР ДАХИН БУУРУУЛАХ ЗОРИЛТ ДЭВШҮҮЛЛЭЭ mand.mn - 3 сар 28, 2024 Мэдээ УИХ: Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд Дархан-Уул аймаг, Хөтөлд ажиллав mand.mn - 3 сар 28, 2024 Мэдээ УИХ: Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд саад учруулж буй байгууллага, албан тушаалтнуудыг зарлалаа mand.mn - 3 сар 28, 2024 ХАРИУ ҮЛДЭЭХ Хариу цуцлах санал: Сэтгэгдэл оруулна уу! нэр:* энд нэрээ оруулна уу и-мэйл:* Та буруу имэйл хаяг оруулсан байна! Энд имэйл хаягаа оруулна уу вэб хуудас: Намайг дараагийн удаа сэтгэгдэл бичихдээ энэ хөтөч дээр миний нэр, имэйл, вэбсайтаас аваарай. Δ This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed. ИХ УНШИГДСАН ЗТХЯ: 2030 ОН ГЭХЭД ЗАМ, ТЭЭВРИЙН ОСЛЫН ХОХИРОГЧДЫН ТООГ ХОЁР ДАХИН БУУРУУЛАХ ЗОРИЛТ ДЭВШҮҮЛЛЭЭ 3 сар 28, 2024 УИХ: Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд Дархан-Уул аймаг, Хөтөлд ажиллав 3 сар 28, 2024 УИХ: Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд саад учруулж буй байгууллага, албан тушаалтнуудыг зарлалаа 3 сар 28, 2024 УИХ: Дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ 3 сар 28, 2024 илүү их ачаалах