Нүүр хуудасМэдээМонгол Улсын Пара байт харвааны баг ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ

Монгол Улсын Пара байт харвааны баг ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ

Байт харвааны ДАШТ Дубай хотод болж байна.

Эмэгтэй багийн тэмцээнд манай баг урьдчилсан харвааны дүнгээр 1043 оноогоор тавдугаар байранд орж 1/4 шигшээ харваанд Туркийн багийг 5:4 харьцаагаар ялсан. Улмаар хагас шигшээ харваанд ОХУ-ын багт 6:0 харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөө Энэтхэгийн багтай харваж 5:1 харьцаагаар ялав.

Ийнхүү Монгол Улсын Пара байт харвааны дэлхийн аваргын багийн анхны медалийг Дэмбэрэлийн Сэлэнгээ, Баатарын Жавхлантөгс нар эх орондоо авчирлаа. Багийн дасгалжуулагчаар Б.Золбоо ажиллаж байна.

Эх сурвалж: Монголын байт харвааны холбоо

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН