Нүүр хуудасМэдээМонгол улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах боломжтой ч хамрагдахгүйн тулд бүх нөөцөө дайчлах...

Монгол улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах боломжтой ч хамрагдахгүйн тулд бүх нөөцөө дайчлах шаардлагатай

Б.Жавхлан: Олон улсын валютын сан нь 180 орныг эгнээндээ элсүүлсэн байдаг. Манай улс ч мөн гишүүн нь. Тиймээс энэхүү сангийн хөнгөлөлттэй зээл тусламжид хамрагдах бүрэн эрхтэй гэсэн үг. Олон улсын юалютын сан ийм зээл, тийм хөтөлбөрт хамрагд гэж тулгадаггүй. Энэ нь гишүүн орнуудын өөрсдийнх нь сонголт юм.

Эдийн засаг хэвийн үед жилдээ 10 гаруй орон тус сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагддаг. Энэ жилийн хувьд маш олон буюу 44 улс хөнгөлөлттэй зээлд хамрагдаад байна. Нэмээд 20 гаруй улс зээлд хамрагдахаар хүсэлтээ өгсөн гэж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн нь бодит тоо. Манай улсын хувьд гишүүнийхээ эрхийн хүрээнд шаардлагатай үед дээрх хөтөлбөрт хамрагдах бүрэн боломжтой хэдий ч бид тэрхүү хөтөлбөрт хамрагдахгүйн тулд бүх нөөцөө дайчлах шаардлагатай. Төсвийн шинэчлэлийн хүрээнд бидний хэрэгжүүлж байгаа ажил нь зөвхөн Олон улсын валютын сан гэлтгүй олон улс, хөрөнгө оруулагчдын харж буй өнцгүүдтэй нийцэж байхтай гүйцэтгэлээ чиглүүлэн ажиллаж байна” гэж хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН