Нүүр хуудасМэдээМҮОХ-ны ерөнхийлөгчийг өнөөдөр ээлжит чуулганаар сонгоно

МҮОХ-ны ерөнхийлөгчийг өнөөдөр ээлжит чуулганаар сонгоно

МҮОХ-ны Гишүүдийн хурлаас зарласан ээлжит чуулган өнөөдөр болохоор товлогдсон. Чуулганаар хэлэлцэх асуудлалд:

  • Мандатын комиссын илтгэлийг хэлэлцэж батлах;
    • МҮОХ-ны сонгуульт хугацааны тайланг хэлэлцэх;
    • МҮОХ-ны Хянан шалгах зөвлөлийн сонгуульт хугацааны тайланг хэлэлцэх;
    • МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль явуулах;
    • Дэд ерөнхийлөгчдийн сонгууль явуулах;
    • Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн сонгууль явуулах;
    • Хянан шалгах зөвлөлийн гишүүдийн сонгууль явуулах.

Энэ удаагийн МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Олон улсын олимпын хорооны гишүүн Б.Баттүшиг, Биатлоны холбооны ерөнхийлөгч З.Мөнх-Очир нар нэр дэвшээд байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН