Нүүр хуудасМэдээ“НАСА”-Н ДАРГА Ж.БРАЙДАНСТАН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГАД БАРААЛХАВ

“НАСА”-Н ДАРГА Ж.БРАЙДАНСТАН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГАД БАРААЛХАВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг өнөөдөр АНУ-ын Сансар судлал ба сансрын удирдлагын газарт зочлох үеэр тус газрын дарга Ж.Брайданстан бараалхлаа.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын иргэн Ж.Гүррагчаа Союз хөлгөөр сансарт ниссэн түүхэн үйл явдлыг дурсан ярьж, монгол эмэгтэйг сансрын нисэгчээр “NASA”-д сургах, хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн юм. Мөн одон орон, геофизикийн чиглэлээр “NASA”-тай хамтран ажиллах өргөн боломжтой тул “NASA”-гийн дарга  Ж.Брайданстаныг Монгол Улсад хүрэлцэн ирэхийг урив.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН