Нүүр хуудасМэдээНийслэлд 120 сая мод тарина

Нийслэлд 120 сая мод тарина

Улаанбаатар хотын ойн сангийн хомсдол, доройтлыг бууруулах, түймэрт өртсөн, хөнөөлт шавжид нэрвэгдсэн, мод бэлтгэсэн талбайг ойжуулан нөхөн сэргээж, ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлнэ.

Бүх төрлийн хамгаалалтын ойн зурвас байгуулах ажлыг 3.350 га талбайд хийнэ. Түүнчлэн нийслэлийн иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, тохижилт, цэцэрлэгжүүлэлтийг нэмэгдүүлж, агаар, хөрс, усны бохирдлыг бууруулж, “Хотын иргэний аюулгүй байдал”-ыг хангах зорилгоор нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлнэ” гэж Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч П.Баттөр хэллээ.

Нийслэлийн хэмжээнд 12 га гаруй талбайд ойжуулалт хийснээр ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ нийслэлийн нийт нутаг дэвсгэрийн 23 хувьд хүрч нэмэгдэнэ гэдгийг тодотголоо.

Нийслэлийн есөн дүүрэгт ойжуулалт, нөхөн сэргээлт, хамгаалалтын ойн зурвас байгуулах зэргээр нийт 120 сая мод тарихаар төлөвлөжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН