Нүүр хуудасМэдээНийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил тогтмол 08:00 цагт эхэлнэ

Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил тогтмол 08:00 цагт эхэлнэ

Дулааны улиралд ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, авто замын ачааллыг зохицуулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлыг зуны улиралд 08:00 цагаас эхлүүлэх тухай шийдвэр гурав дахь жилдээ хэрэгжиж буй юм. Уг шийдвэрийн дагуу нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил  есдүгээр сарын 1-нээс 09:00-18:00 цагийн хуваарьт шилждэг байсан.

Тэгвэл энэ жилээс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагууд тогтмол 08:00-17:00 цагт ажиллахаар боллоо. Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах зорилтын хүрээнд ийн шийдвэрлэсэн байна.

Энэ хичээлийн жилээс эхлэн зарим цэцэрлэгт ээлжийн багш ажиллуулж,  өглөөний 07:00 цагаас үдэш 20:00 цаг хүртэл ажиллуулж эхэлсэн. Цаашид цэцэрлэг, сургууль төдийгүй хувийн хэвшлийн байгууллагууд, томоохон зах худалдааны төвийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, авто замын ачаалал бууруулахад анхаарч ажиллах юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН