Нүүр хуудасМэдээНэгдүгээр сарын 13-нд 256 бөх барилдана

Нэгдүгээр сарын 13-нд 256 бөх барилдана

Монгол бөхийн өргөөнд нэгдүгээр сарын 13-нд Шинэ үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан болно.

Барилдах бөхчүүдийг нэгдүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд 10-17 цагийн хооронд бүртгэх аж.

Өнгөрсөн жил “Ковид-19” цар тахлын улмаас өнжсөн бол 2020 онд улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглоход Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Жем-Интернэйшнл” ХХК, “Аварга” дээд сургуулийн бөх, цэргийн арслан М.Лхагвагэрэл аймгийн заан цолтойдоо түрүүлж, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр үзүүрлэж байв. Их шөвөгт улсын харцага Б.Бат-Өлзий, улсын начин Э.Даш нар шалгарсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН