Нүүр хуудасБусадН.Уртнасан: Итгэл дагуулж, зарчим шаардана

Н.Уртнасан: Итгэл дагуулж, зарчим шаардана

Энэ Засгийн газрын сайд нараас хамгийн чимээтэй, хөдөлгөөнтэй   байгаа нь  БОАЖ-ын сайд  Н.Уртнасан . Чимээтэй байна гэдэг нь тэр хүн ажил хийж байгаагийн тод илрэл. Гүлдийгээд яваа бол хэн түүнийг тоож дуугарах вэ дээ. Засаг байгуулагдаад  бараг есөн  сар болж байгаа ч хэнийг нь мэдэхгүй сайд байж л байна.  Н.Уртнасангийн хувьд өөр. Тэр ажлаа авсан даруйдаа  Богд уул, Тэрэлжид олгосон 200 гаруй газрын зөвшөөрлийг  хүчингүй болгосон. Эзэд нь бужигнаад  бөөн л юм  болсон. Тийм юм болно гэдгийг мэдэж байсан   сайд хууль тогтоомжийн хүрээнд яамныхаа  мэргэжлийн, туршлагатай  ажилтнууддаа итгэн зориглосон нь  түүний өөр рүүгээ гал дуудах эхлэл болжээ.  Ажил ч ундарч эхэллээ.

https://www.facebook.com/v2.3/plugins/quote.php?app_id=2057312334558431&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df3f3e3825b5f29c%26domain%3Dtug.mn%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Ftug.mn%252Ff307519e8fd399%26relation%3Dparent.parent&container_width=742&href=https%3A%2F%2Ftug.mn%2Fp%2F20%2Fshow%2F40488%3Ffbclid%3DIwAR2SKsw0hYSTmhcdKZgtpOH3sJQZlr8RV74XDTwza6-94KyY0cp9RfSiWf4&locale=mn_MN&sdk=joey    Эх  орны байгаль, түүний баялаг, ан амьтан гээд  Н.Уртнасан сайдад  хамаарах салбар  Улаанбаатарын гортиг дотор биш улс Монголынхоо  хилийн шугамаар хязгаарлагдана.  Энэ өргөн уудам  нутагт  амьтан, уул ус,тал хээртэйгээ ярилцаж, ааш аягт нь тааруулан ажиллаж ,байгалиа, ан гөрөөгөө, уул усаа амиараа дэнчин тавин хамгаалж  байдаг 300 гаруй байгаль хамгаалагч   бий. Чухам л тэднээс амьдралын бодит үнэн, байгаль орчин өнөөдөр ямар байдалд байгааг  мэдэхийг  зорьсон сайд  тэдэнтэйгээ ярилцах гэж байгаль өөдөө,  уул хангайд  нь , ус мөрөнд нь , говь цөлд нь, тал хээрт  нь давхиад очдог. Н.Уртнасан сайд өнөөдөр зоригтой ажиллаж байна. Аргагүй тэр байгаль хамгаалагчдаасаа, бодит үнэнээс зөв, эерэг  цэнэг авч байдаг  учраас эргэлзэж, тээнгэлзээд байх шаардлагагүй . Тэр намтартаа “ сайд” гэдэг үг нэмэх гэж энэ албанд очоогүй, томилогдоогүй,  100 жилийн туршлагатай нам нь ч бүрэн боловсорсон олон боловсон хүчин дундаасаа түүнийг сонгохдоо дэндүү нарийн шүүлтүүрээр  оруулсан нь мэдээж.  Тиймээс ч нам нь,  Засгийн газар нь  түүнд  ямарч ажил даалгасан зөв шударгаар ард нь гараад ирнэ гэдэгт нь итгэдэг  юм билээ.

   Олны дунд хэл ам дагуулаад байсан “ Андлалын өргөө”-ний асуудлыг шийдэх төрийн зохицуулагчийн үүрэг гүйцэтгэхийг Засгийн газар түүнд даалгалаа.      Муу ч, сайн ч тодорхой хэмжээний хөрөнгө хүч гаргаад  барилга байгууламж барьчихсан, би энэ ажлыг  хийнэ гээд гэрээ хэлцэл байгуулсан эзэн нь үгүй болчихсон хувийн компаниар төрийн хохирлыг барагдуулуулна гэдэг амар ажил биш.   Хүний нүүр халуун гэдэг , хэдийгээр “Хос санаа” компанийнхан алдаа, дутагдалтай  ажилласан ч ид насны ханиа, эцгээ алдсан ар гэрийнхнээс нь улсын мөнгийг төл гээд шавдуулах бүсгүй сайдад таатай байгаагүй байж таарна. Гэвч сайд тэдэнтэй  хэлэлцсэн, ярилцсан, учирласан. Хэдэн сарын турш учир зүйг нь  зөв талд нь гаргах  гэж  Н.Уртнасан сайд төрийн хүний алсын хараа, эмэгтэй хүнийхээ мяндсан ухаанаа  гаргасан нь үр дүнгээ өглөө.  Хүлээсэн үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн хувийн компаниас төр хөрөнгөө буцаан авлаа. Энэ  нь  төр хохирлоо хувийн аж ахуйгаар төлүүлсөн анхны  үйл явц.  Хэлэлцээний үр дүнд төр хохиролгүй, хувийнхан сэтгэлдээ сэвгүй үлдэж  “Андлалын өргөө”-ний асуудал нэг талдаа багтлаа.

    Н.Уртнасан сайд анх  ажлаа аваад яамныхаа хамт олонтой уулзахдаа, хийх ёстой ажлаа зөв л хийж байгаа бол та бүхэн надаас битгий эмээгээрэй. Би ажлаа хийж байгаа хүнээр оролдохгүй, харин шудрага байдал, ажил нэхнэ шүү гэсэн нь хамт олонд нь итгэл урам өгсөн ч зарим нэгэнд таатай сонсогдоогүй байх.

   Яаманд  бараг үе дамжин бугшсан, тухайлан сонирхоогүй хүн төдийлөн анзаардаггүй ч Монгол орны  үнэт эрдэнэ, баялаг болсон ховор ан амьтан агнах, барих  зөвшөөрөл  дагасан  зүй бус асуудал байгаа нь анзаарагдав. Ихээхэн мөнгө дагуулдаг энэ ажил  нэг  газрын даргын шийдвэрээр, хоёр гуравхан хүний дунд  далд хийгдэж яамны хэмжээнд хэрсэн бизнесийн сүлжээ болсон  байсныг сайд ил болгох шийд гаргалаа.   Ингэснээр олон жил яригдсан томоохон будлиан цэгцлэгдэж, олны нүдэнд ил болох  юм. Буруу зөрүү ажиллаж байсан газрын даргыг ч ажлаас нь чөлөөллөв.   Үүгээр тогтохгүй  үзэсгэлэн  гаргах ёстой  мөнгө зардлыг төрийн албан хаагч хувийн дансаараа авч ийш тийш шилжүүлсэн нь илэрч баларч,  энэ хэрэгт холбогдсон  зарим нь ажлаасаа гарах өргөдлөө өгөөд  бултаж буй бололтой.  Төрийн албан хаагчид төрийн мөнгийг хувийн дансаараа  авч ийш тийш нь зувчуулаад болоод байсныг бодоход энэ яаманд  нилээд асуудал байсан бололтой. Н.Уртнасан сайдын угийн шулуухан зарчимч зан, буруу эхэлсэн учигны үзүүрээс бариад авсан бол лавшруулаад учир начрыг нь олдог сэтгүүлчийн характер нь ийм юмтай эвлэрүүлэхгүй л дээ.  Сайдын энэ байдал  будлиан тарьсан хүмүүст таалагдаагүй нь лав. Тиймдээ ч  үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр  , сайд ховор ан амьтны зөвшөөрөл сонирхдог гэх мэт  хүний санаанд оромгүй ,ор үндэсгүй мэдээлэл тараааж  нийгэмд  Н.Уртнасанг  бараанаар харуулах гэж  ч  үзлээ шүү.  Үеийн үед төрд зөв, шудрага ажиллаж байгаа хэн нэгэн рүү чиглэсэн чулуу нүүлгэж байдаг нь гэм биш. Гэхдээ энэ төрд  ажил хийдэг, зөв бурууг ялгадаг,  зарчимч сайд хэрэгтэй бол Н.Уртнасан руу чулуу нүүлгээд хэрэггүй дээ.  Тэр тийм ч амархан чулуунд оногдоод зугатах хулчигар   биш.

  Сайд одоо цөлжилтийн асуудал руу  ажлаа чиглүүлж байна. Монгол орны цөлжилтийн асуудал зөвхөн БОАЖ –ын яамны асуудал биш бүх нийтийн үйл хэрэг  тийм учраас төсвийг нь томруулах , эрдэмтэн мэргэдээ энэ үйлст татан оролцуулах, газар дээр нь бодит байдалтай танилцах гээд цогцоор  хандаж байж үр дүнд хүрнэ гэж тэр үзэж байна. Н.Уртнасан сайд бас нэг асуудлын тухай өгүүлсэн. Аялал жуулчлалынхан маань яамнаас , биднээс хүлээлттэй байгаа.  Аялал жуулчлалынхаа салбарын бодлого , зохицуулалтыг хийх , тийш хандах ажлаа орхихгүй ээ. Нэн түрүүнд Монгол орныг  зориод ирсэн жуулчиндаа үзүүлэх байгалиа, ан амьтнаа хамгаалаад , сэргээгээд авья гэсэн зорилгоор түр азнасан юм бий гэнэ билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН