Нүүр хуудасМэдээОфицеруудын ордноос Таван шар хүртэлх дугуйн замыг 9 сарын 01-нд дуусгана

Офицеруудын ордноос Таван шар хүртэлх дугуйн замыг 9 сарын 01-нд дуусгана

Офицеруудын ордноос Таван шар хүртэл 23.7 км дугуйн зам тавих ажил тавдугаар сарын 14-ний өдөр эхэлсэн.

Дугуйн зам тавих бүтээн байгуулалтын ажлыг “Драгон бридж” ХХК, МАЗ ХХК-ийн түншлэл гүйцэтгэж байгаа бөгөөд 2021 оны есдүгээр сарын 1-нд дуусгахаар төлөвлөжээ.

Дугуйн замын ажил удаашралтай байгаагаас нийслэлийн Засаг даргын 2021.08.02-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс дугуйн замын ажлыг хариуцан ажиллах үүргийг Улаанбаатар хотын менежер Т.Гантөмөрт өгсөн.

Дугуйн зам одоогоор 5,000 у/м хучилт хийлгэсэн байна. Мөн дугуйн зам дагуух үүсмэл хог хаягдлыг цэвэрлэх Хот тохижилтын газар ОНӨААТҮГ хариуцан ажиллахаар болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН