Нүүр хуудасМэдээОХУ-ын “УЗТМ - КАРТЭКС” ХХК УК-тай түншлэл, хамтын ажиллагааны тухай санамж бичигт...

ОХУ-ын “УЗТМ – КАРТЭКС” ХХК УК-тай түншлэл, хамтын ажиллагааны тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.А.Медведевийн урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна. Энэ хүрээнд өнөөдөр /2019.12.03/ “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү, ОХУ-ын “УЗТМ-Картэкс” ХХК УК-ийн Ерөнхий захирал Центер Ян Владимирович нар компанийн түншлэл, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичиг байгуулснаар уул уурхайн компаниудын үйлдвэрлэлийн техник тоног төхөөрөмжийг шинэчлэн, ашиглалтын үр өгөөж, хүчин чадлыг нэмэгдүүлэхээс гадна инженер, техникийн ажилчдын мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж талууд үзэж байна.

Дашрамд дурдахад, энэхүү айлчлал нь Монгол Улсын Засгийн газрын тэргүүний ОХУ-д 9 жилийн дараа хийж буй албан ёсны айлчлал бөгөөд хоёр улс “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ”-г байгуулж стратегийн түншлэлээ шат ахиулсны дараа хэрэгжиж байгаагаараа онцлог юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН