Нүүр хуудасМэдээСайжруулсан шахмал түлшний түүхий эд болон барьцалдуулагчийн нөөц бүрдүүлэх ажлыг шуурхай зохион...

Сайжруулсан шахмал түлшний түүхий эд болон барьцалдуулагчийн нөөц бүрдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж,  тус компанийн санхүүжилт болон үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангахтай холбоотой зарим асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр болсон. Өнөөдрийн хуралдаанаар “Таван толгой түлш” ХХК-ийн  сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд дараах арга хэмжээг авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, албан тушаалтнуудад даалгав.
Сайжруулсан шахмал түлшний түүхий эд /мидлинг/ болон барьцалдуулагчийн нөөц бүрдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах, үйлдвэрийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг БНХАУ-ын Эрээн хотоос татан авах, түүхий эдийн авто тээвэрлэлтийн хэвийн үйл ажиллагааг хангах зохион байгуулалт хийнэ. 
Нийслэлийн зургаан дүүргийн нийт есөн агуулахад 11,663 тн, баруун бүсийн үйлдвэрийн хашаанд 2413 тн буюу нийт 14,005 тн түлшний нөөцтэй байна.

  Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН