Нүүр хуудасМэдээСЕХ: Нэр дэвшигчид сурталчилгаа хийсэн маршрутаа баримтжуулах ёстой...

СЕХ: Нэр дэвшигчид сурталчилгаа хийсэн маршрутаа баримтжуулах ёстой…

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг зохион байгуулах явцад коронавируст халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх, сонгуулийн сурталчилгааны болон сонгогчийн санал авах ажиллагааны үед халдвар хамгааллын дэглэмийг чанд сахина.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 152 дугаар тогтоолоор баталсан сонгуулийн үед коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх түр  журмыг үндэслэн Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигчдэд дээрх түр журмыг мөрдлөг болгохыг зөвлөж, Хэнтий аймаг болон нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн хороодод хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг, чиглэл өглөө.

  • Сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигч нь ухуулах байр, уулзалт, сурталчилгааны үед коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах ажилтныг томилж, ажиллуулах
  • Урьдчилан сэргийлэхтэй холбогдох зардлыг хариуцах
  • Сурталчилгааны үед сонгогчидтой хийх уулзалт, хурал, цуглааныг цахим хэлбэрээр зохион байгуулах
  • Танхимд зохион байгуулсан тохиолдолд байр, танхимыг 2 цаг тутамд ариутган цэвэрлэж, 30 минут тутамд танхимын агаар сэлгэх
  • Хүн хоорондын зай /1,5 м-ээс багагүй/ барих
  • Оролцогч бүрийн биеийн халууныг хэмжиж, амны хаалттай байлгах, нэг удаагийн бээлий өмсөх
  • 18 нас хүрээгүй хүнийг сурталчилгааны ажилд оролцуулахгүй байх зэрэг түр журмын зохицуулалт мөрдөгдөх юм.

Түүнчлэн нэр дэвшигч сурталчилгааны хугацаанд уулзалт, хурал, цуглаан хийсэн газар, цаг хугацаа, оролцсон хүний тоо, сурталчилгаа хийж явсан маршрутыг нотолсон бүртгэлийг хөтөлж, гэрэл зураг, эсхүл дүрс бичлэгээр баримтжуулан шаардлагатай тохиолдолд уг мэдээллийг эрх бүхий байгууллагуудад гаргаж өгөх үүрэг хүлээнэ гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН