Нүүр хуудасМэдээСОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 5 ДУГААР ХОРООНД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУД ХИЙГДЭЖ БАЙНА

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 5 ДУГААР ХОРООНД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУД ХИЙГДЭЖ БАЙНА

Сонгинохайрхан дүүрэг 2021 оныг “Иргэдэд ээлтэй ногоон дүүрэг” болгох зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай мөрийн хөтөлбөртөө 43 хороог бүрэн гэрэлтүүлэгтэй болгох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хоггүй цэвэр орчинтой болгох, иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх гэсэн зорилтыг тусган ажиллаж байна. Нийслэл, дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 43 хороо бүрт бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаа юм. Тэдгээрийн нэг болох 5-р хороонд энэ онд Улс, нийслэл, орон нутгийн төсвөөр хийгдэж байгаа хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж байна.

*Сонгинохайрхан дүүргийн 43 хороодоос УИХ, НИТХ, ДИТХ-д сонгогдсон төлөөлөгчид тойрогтоо нэн шаардлагатай сургууль, цэцэрлэг, эмнэлэг, гэрэлтүүлэг, автозам, явган хүний зам гэх мэт олон бүтээн байгуулалтын төсвийг Улс, нийслэлийн төсөвт суулган ажилласны үр дүн юм.

Бүтээн байгуулалтууд:

*Улсын төсвийн хөрөнгөөр “Хүүхэд залуучуудын театр”-ын барилгын ажлыг “Аглут” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд барилгын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

*Хүүхэд залуучуудын театрын гадна тохижилтын ажлын гүйцэтгэл 50 хувьтай үргэлжилж байна

*Хатуу хучилттай авто замын ажлыг “Баянөлзийт зам” ХХК хийж гүйцэтгэж байгаа бөгөөд гүйцэтгэл 15 хувьтай үргэлжилж байна

*Австри улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр тус хороонд 315 ширхэг гэрэлтүүлгийн ажлыг есдүгээр сард эхлүүлэхээр төлөвлөгөөтэй ажиллан байна

гадаа гэх мэтийн зураг байж болно
гадаа гэх мэтийн зураг байж болно

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН