Нүүр хуудасМэдээСонгинохайрхан дүүрэг ахмадын хөгжлийн төвтэй боллоо

Сонгинохайрхан дүүрэг ахмадын хөгжлийн төвтэй боллоо

Сонгинохайрхан дүүргийн Толгойт бүсэд Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэсэн Ахмадын хөгжлийн төв ашиглалтад орлоо. Тус ахмадын хөгжлийн төвийг 2019 онд анх УИХ-ын гишүүн, Хууль, зүйн дотоод хэргийн сайд Х.Нямбаатар санаачлан эхлүүлсэн юм. Ахмадын хөгжлийн төв нь Толгойт бүсэд оршин суудаг ахмадуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх, бие бялдраа чийрэгжүүлэх, уламжлалт бариа заслын эмчилгээ хийлгэх боломжтой өрөөнүүдийг төлөвлөжээ. Тодруулбал, ахмадын гар урлалын цех, урлаг спортын заал, ахмадын зөвлөлийн өрөө, хурлын заал, цайны газар зэрэг өрөөнүүдтэй.

4 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

Энэхүү төв ашиглалтад орсноор ахмадуудын дунд соёл урлаг, спортын арга хэмжээ, хөгжлийг дэмжих олон талт үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах боломж бүрдэж байна. Нээлтийн үйл ажиллагааны үеэр ахмадын хорооны гишүүд урлагийн тоглолт бэлтгэн, шинээр ашиглалтад орж буй төвийнхээ жаврыг дуу, хуур, бүжиг наадмаар мялаалаа. Тус төвийн нээлтийн үйл ажиллагаанд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон ЗДТГ-ын холбогдох удирдлагууд, хороодын Засаг дарга нар, Ахмадын хорооны төлөөллүүдийн хамт оролцлоо.

11 хүн, зогсож буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН