Нүүр хуудасМэдээСХД: Гарааш буулгасан талбай, үерийн далан гуу жалганы хог хаягдлыг цэвэрлэлээ

СХД: Гарааш буулгасан талбай, үерийн далан гуу жалганы хог хаягдлыг цэвэрлэлээ

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/280 дугаар захирамжаар “Цэвэр хороо-Иргэний оролцоо” аяныг тавдугаар сарын 25-ны өдрөөс зургадугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулахаар болсон. Тус аяны хүрээнд 43 хорооны нутаг дэвсгэр дэх ил задгай талбайд үүссэн хогийн цэг, эзэнгүй хашааны хог хаягдлыг цэвэрлэх, өнгө үзэмжийг сайжруулах ажлууд өрнөж байна.

May be an image of 4 people, people standing, outdoors, tree and text

Тодруулбал, өнгөрөгч амралтын өдрүүдэд /2022.06.04-2022.06.05/ Өнөр бүсийн нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй баригдсан авто гарааш буулгалтын хог хаягдал, үерийн далан суваг, гуу жалганы 8400 м.кв талбайн хог хаягдлыг 35 хүний бүрэлдэхүүнтэй бригад цэвэрлэж, 139.4 тонн хаягдлыг тусгай зориулалтын техник хэрэгслээр Нарангийн төвлөрсөн хогийн цэгт хүргэлээ. Иргэн та “Цэвэр хороо-Иргэний оролцоо” аянд идэвх санаачилгатай оролцон ахуйн хаягдлыг нийтийн эзэмшлийн зам талбай, гуу жалга, үерийн далан сувагт хаяхаас татгалзаж, иргэний үүргээ ухамсарлан бусдадаа зөв шаардлага тавьж, хороо, хэсгийн ахлагчтайгаа хамтран хоггүй, цэвэр орчинг бүрдүүлэхэд нэгдээрэй.

May be an image of 2 people and outdoors

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН