Нүүр хуудасМэдээСХД "ТАНД БАЯРЛАЛАА* уриалга гаргалаа

СХД “ТАНД БАЯРЛАЛАА* уриалга гаргалаа

Нийслэлийн томоохон дүүргийн нэг СХД 325,000 хүн амтай. Иргэдээ шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх, төр засгийн шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд энэ дүүрэг “ТАНД БАЯРЛАЛАА” уриалга гаргажээ. Уриалгын хүрээнд Баруун туруун, Эмээлтийн товчоонд 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналт, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагуудын албан хаагч нарт дүүргийн хэлтэс албад, хороодын дарга нар халуун хоол цай, нэг удаагийн хамгаалалтын хувцас, дархлаа дэмжих витамин, амны хаалт өгчээ. Мөн дүүргийн Засаг даргын захирамжаар бүх хороодод эргүүл ажиллаж байгаа бөгөөд  иргэдэд амны хаалт зүүхийг зөвлөж, амны хаалт тараан ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН