Нүүр хуудасМэдээСХД: Хүүхэд, залуучуудын театрын барилгын ажил 85 хувьтай явж байна

СХД: Хүүхэд, залуучуудын театрын барилгын ажил 85 хувьтай явж байна

Засгийн газрын 2021 оны зургадугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар дүүргийн Соёлын ордон нэршилтэй баригдаж байсан тус байгууламжийг Хүүхэд, залуучуудын театр болгохоор шийдвэрлэсэн.

Одоогоор барилгын ажил 85 хувьтай үргэлжилж байна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай ажлын явцтай танилцах үеэр инженерүүд тухайн барилгын гадна талбайн тохижилт, ус зайлуулах хоолой, орц, гарц зэргийн гүйцэтгэлд илүү анхаарах шаардлагатай байгааг уламжиллаа. Учир нь тухайн барилгын дотоод засал бараг дууссан бөгөөд тайз засал, тоног төхөөрөмжүүдийг байршуулах зэрэг ажлууд хүлээгдэж байгаа юм.

Энэ үеэр дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай Хүүхэд, залуучуудын театрын орц, гарцны асуудлыг түргэн шийдвэрлэж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нэн шаардлагатайг холбогдох удирдлагуудад хэлж үүрэг чиглэл өглөө.

Зургийн тодорхойлолт алга байна.
4 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН