Нүүр хуудасМэдээСХД: Электрон тамхи худалдаалахад тавих хяналтыг сайжруулна

СХД: Электрон тамхи худалдаалахад тавих хяналтыг сайжруулна

Жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг “Хүүхэд-Эрхэм хэрэглэгч” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэгтэй холбогдуулан дүүргийн нутаг дэвсгэрт 21 нас хүрээгүй хүнд сордог электрон тамхи, түүний дагалдах хэрэгсэл худалдаалахыг таслан зогсоох чиглэлээр арга хэмжээ зохион байгуулж байна.

Энэ ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн ажилтнууд, хороодын төлөөллийг хамруулж 21 нас хүрээгүй хүнд сордог электрон тамхи, түүний дагалдах хэрэгсэл худалдаалахыг таслан зогсоох, хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгуулах сургалт, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах сургалтыг зохион байгуулсан юм.

Энэхүү сургалт гуравдугаар сарын 18-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Сургалтыг ЗДТГ, Цагдаагийн 1,2,3 дугаар хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Боловсролын хэлтэс болон хороод хамтран зохион байгуулсан юм. Өнөөдрийн сургалтад нийт 128 хүн хамрагдлаа.

10 хүн, сууж буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН