Нүүр хуудасМэдээСэлэнгэ мөрөнд 7 иргэн осолдож амиа алдлаа

Сэлэнгэ мөрөнд 7 иргэн осолдож амиа алдлаа

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын урдуур Сэлэнгэ мөрнийг завиар гатлаж явсан 7 иргэн усанд осолдож нас барлаа.

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутагт, Сэлэнгэ мөрнийг гаталж явсан завинд Мөрөн, Рашаант, Төмөрбулаг сумын харъяат 10 иргэн явсан бөгөөд завь хөмөрч, 7 хүн нас барсан байна. Осол гарсан тухай дуудлагыг өчигдөр орой 20:23 минутанд Аймгийн ОБГ-т ирүүлсэнээр Аврах баг очиж газар дээр ажилласан байна.

Уг завь нь УЦУОШТ-ийн усны хяналт хийдэг бага оврын завь байсан бөгөөд трос нь тасарсаны улмаас завь хөмөрсөн байх магадлалтай хэмээн урьдчилсан байдлаар холбогдох албаныхан мэдээллээ.

Завинд 62-оос 5-н сар хүртэлхи насны иргэд явж байсан бөгөөд 3 иргэн голын эрэгт эсэн мэнд гарсан байна.

Одоогоор усанд осолдсон цогцсын 2-ыг олоод байгаа бөгөөд аймгийн ОБГ-аас нэмэгдэл хүч өнөөдөр явж эрлийн ажиллагаа үргэлжилж байна.

Эх сурвалж: Хөвсгөл аймгийн ОБГ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН