Нүүр хуудасМэдээТатварын болон тэтгэвэрийн насны нэмэгдлийг буцаах хуулийн төслийг хэлэлцэнэ

Татварын болон тэтгэвэрийн насны нэмэгдлийг буцаах хуулийн төслийг хэлэлцэнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар өнөөдөр тэтгэврийн нас болон татварын нэмэгдэлтэй хуулийн төслийг хэлэлцэхээр товложээ.

Тодруулбал Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх юм.

Дээрх хуулийн төслүүдэд иргэд өөрсдөө хүсвэл эмэгтэй 55, эрэгтэй 60 насандаа тэтгэвэрт гарах боломжийг бий болгож, жил бүр нэмэгдэх тэтгэврийн насыг 6 сар бус 3 сар байхаар бууруулах, ХАОАТ-ын шатлалыг буцааж, цалингийн хэмжээнээс үл шалтгаалан нэгэн жигд 10 хувийн татвар төлөхөөр өөрчлөлт оруулж байгаа. Төсвийн байнгын хороо уг хуулийн төслүүдийг өчигдөр хэлэлцээд дэмжсэн юм.

Мөн өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд:

– “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
– Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2015.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
– “Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай” Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.01.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ гэсэн асуудлыг хэлэлцэх юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН