Нүүр хуудасМэдээТоон гарын үсгийг КИОСК машин, гар утасны аппликейшнээр авч болно

Тоон гарын үсгийг КИОСК машин, гар утасны аппликейшнээр авч болно

Тоон гарын үсэг авахдаа:

1. Улсын бүртгэгч нараар дамжуулан 21 аймаг, есөн дүүрэг болон УБЕГ-ын зургаан үйлчилгээний төвөөр дамжуулан таван жилийн хугацаанд тоон гарын үсгийг үнэгүй авах боломжтой.

2. КИОСК машинаар дамжуулан тоон гарын үсэг үнэгүй авах боломжтой.

3. Мөн энэ сард “Cloud” байдлаар буюу ухаалаг гар утасны аппликейшнээр дамжуулан тоон гарын үсгийг иргэдэд олгож эхэлнэ.

Ингэснээр иргэд иргэний цахим үнэмлэх болон гар утасны аппликейшн дээрээ тоон гарын үсгийг тээгч байдлаар хэрэглэх боломж бүрдэх юм.

Мөн тоон гарын үсэг нь цахим орчинд зөвхөн тухайн иргэнийг таних боломж олгоод зогсохгүй гадаад улсад оршин сууж байгаа Монгол Улсын иргэд цахимаар төрийн үйлчилгээ авах боломжтой болж байна.

Та бүхэн тоон гарын үсгээ авч цаасаар авдаг төрийн үйлчилгээг цахимаар аваарай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН