Нүүр хуудасМэдээТөмөр замд үер бууснаас вагон замаасаа гарчээ

Төмөр замд үер бууснаас вагон замаасаа гарчээ

Хойд чиглэлийн төмөр замын бүсэд хүчтэй аадар бороо орж, үер бууснаас өчигдөр Бэлэндалай-Орхонтуул өртөө хоорондын замын 76 дугаар км-т явж байсан 23 вагонтой 3202 дугаар ачааны галт тэрэгний бүрэлдэхүүний дундаас 9 вагон замаас гарсан байна. Ослын үеэр хүний амь эрсдээгүй. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн нөхцөл байдлыг арилгахаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын алба, УБТЗ-ын удирдлага, Дархан, Эрдэнэт, Салхитын төмөр замчид уг газарт ажиллаж, сэргээн босгох ажлыг шуурхай зохион байгуулж байна гэж “Улаанбаатар Төмөр зам” ХНН-ээс мэдээллээд байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН