Нүүр хуудасМэдээТөрийн албаны шалгалт ирэх сарын 1-нд эхэлнэ

Төрийн албаны шалгалт ирэх сарын 1-нд эхэлнэ

Төрийн албаны ерөнхий шалгалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн зохион байгуулна. Энэ удаагийн шалгалтад 7675 иргэн бүртгүүлсэн байна. 

Шалгалтын бүртгэл 2022 оны хоёрдугаар сарын 17-ны 09:00 цагаас гуравдугаар сарын 19-ний 09:00 цаг хүртэл 30 хоногийн хугацаатай цахимаар явагдагдсан билээ.

Шалгалтад орох иргэд exam.csc.gov.mn цахим системийн “Бүртгэлд хамрагдсан иргэд” цэс рүү орж хаана, хэзээ, хэдэн цагт шалгалт өгөх товоо мэдэх боломжтой. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН