Нүүр хуудасЯрилцлагаТ.Болорцэцэг: Би өөрөө брэнд

Т.Болорцэцэг: Би өөрөө брэнд

Prouve Mongolia компанийн хоёр алтан одтой Амбассадор Т.Болорцэцэг гэх хүчирхэг сэтгэлтэй эмэгтэйтэй хийсэн ярилцлагаа баяр наадмын өдрүүдэд хүргэж байгаадаа таатай байна.

– Энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө өөрийгөө сайхан танилцуулна уу?

Намайг Төрбатын Болорцэцэг гэдэг. 1972 онд Дархан хотод мэндэлсэн. Манайх гэдэг өрх айл 6 ам бүлтэй, бас хоёр зээгийн эмээ юм. Сайхан нөхрийн хань гэж хэлж болно.

– Ярилцлагаасаа өмнө таныг багахан судалж үзэхэд Дэлхийн муза сан ажиллуулдаг гэж дуулсан? Яагаад Prouve рүү орох болсон бэ?

Би яагаад Prouve-ийн бизнесийг хийх болсон бэ гэвэл миний хэрэглээнд тохирсон, мөн стандартад нийцсэн учир. Манай брэндийн Сүрчиг болоод гэр ахуйн бүтээгдэхүүн супер гэж хэлж болно. Учир нь Prouve брэнд Сүрчигээ Францын Грассе хотод захиалан үйлдвэрлэдэг. Мөн Сүрчиг маань хайрцаг дотор Грассед үйлдвэрлэсэн гэх чанарын гэрчилгээ дагалддаг нь надад их таалагддаг. Бас байж боломгүй гайхалтай боломжийн үнээр худалдаалагддаг нь бидэнд давхар боломж өгч байгаа юм. Европ стандартад нийцүүлэн үйлдвэрлэсэн гэдэг нь хамгийн их таалагдсан гэх үү дээ. Бидний амьдарч буй энэхүү зах зээлд маш олон төрлийн хүнс, гэр ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүн ихээр үйлдвэрлэж өдөр бүр шинэ бараа гарах болсон цаг. Тиймээс хэрэглэгчид бид аль нь зөв, аль нь аюултай гэдгийг ялгахад бэрх юм. Харин Prouve-ийн бүтээгдэхүүнүүд үнэн бодит, чанартай, гэр ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ онцлог. Би дөрвөн хүүхдийн ээж болохоор гэр бүлээ удмын сангаа эрүүл байлгахын тулд эко аюулгүй бүтээгдэхүүн хэрэглэх ёстой юм гэсэн хэрэгцээ гарч ирсэн. Энэ хэрэгцээнээс улбаалаад манай улсад Prouve брэнд албан ёсоор орж ирснийг дуулаад маш их баярлан эргэлт буцалтгүйгээр энэ бизнест орсон.

“Дэлхийн муза сан” зорилготой хуримтлал бэлэглэе аяны хүрээнд 2016 он

– Бид экологийн гаралтай хүнс хэрэглэх ёстой гэдгээ мэдэхээс гэр ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүн эко байхын ач холбогдлыг тэр бүр мэддэггүй юм байна

Хүнс маш чухал хэдий ч гэр ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүн экологийн гаралтай байх маш чухал. Бид өдөр тутамдаа аяга таваг, хувцас хунараа зориулалтын бүтээгдэхүүнээр угаана. Гэр ахуйгаа хүртэл зориулалтын бүтээгдэхүүн ашиглан цэвэрлэдэг. Ийм учир эдгээр бүтээгдэхүүн ус агаар мэт чухал байдаг гэдгийг гэрийн эзэгтэй хүн бүр мэднэ. Тиймээс эдгээр бүтээгдэхүүнийг ямар ч хамаагүйг авч хэрэглэх нь биднийг харшил, элдэв төрлийн өвчинтэй болгох эхлэлийг тавьдаг гэдгийг хэдэн жилийн өмнө уншиж мэдсэн юм. Мөн Хүн үнэт капитал юм. Гэтэл хүн ардынхаа эрүүл аж амьдралын суурь болсон мэдлэгт суурилсан мэдээлэлээр хангаж байх хэрэгтэй. (Төр нь) Мөн ЕБ-ийн сургуулиудад хөтөлбөрт эрүүл аюулгүй амьдрах тухайд наад захын ойлголт мэдлэг өгч баймаар бүр бодлоготойгоор нэвтрүүлэх шаардлага тулгарсан байна шүү. Гэтэл бид чинь үндсэн хуулинд эрүүл амьдрах эрхтэй гээд заалгасан хирнээ бидэнд эрүүл аюулгүй амьдрах ямар ч баталгаа, мөн хяналт алга даа. Энэ хэрэгцээ шаардлагаас улбаалж хүн бүр дор дорноо эрэлттэй амьдарч байна.

Prouve брэндийн сургалт эхлэхийн өмнө

– Prouve брэндийн хоёр алтан одтой Амбассадор энэ богино хугацаанд яаж болсон бэ?

Түрүүний хэлсэнчлэн бүтээгдэхүүн нь гайхамшигтай учир би аль болох өөрийнхөө хүрээллийн хүн бүртээ хэрэглүүлж таниулахыг зорьсон. Эхлээд энэхүү брэндийн тухай дуулаад Монголын газрын зурагаа хараад аймаг бүрт байдаг танилууддаа мэдээлэхийг хичээсэн. Тийм ч болохоор анх энэ бизнесийг юу гэж харна, тэгээд амжилтад хүрнэ гэсэн үг.

– Prouve брэндийн үнэ цэнэ?

Ердөө л Үнэн дээр тогтдог. Европын холбооны улсууд тэр олон ард иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор маш олон мэргэжлийн байгууллагууд хянан европ стандарт тогтоосон байдаг. Европ стандарт нь дэлхийн номер нэг стандарт байдаг. Энэхүү стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэхээр гайхамшигтай биш гэж үү. Монголчууд бид дэлхийн стандартын гэр ахуйн бүтээгдэхүүн хэрэглэх болсонд Prouve Mongolia компанийн хамт олонд талархаж байна.

Prouve Mongolia салбарын нээлтийн үеэр дүү нарын хамт

– Prouve брэнд Польш улсын МЛМ/ олон үет маркетиг/ системтэй байгууллага гэдгийг дуулаад ямар хандлага төрж байв?

Би сүлжээ гэхээр анх хандлага муу байдаг байсан. МЛМ системтэй байгууллагын тухай ч мэддэггүй байлаа. Гэр ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүн ус агаар мэт хүнд хэрэгцээтэй болсон учир би Prouve-д орсон. Тиймээс энэ брэндийн давуу тал энэ стандартад нийцсэн.Тийм ч болохоор би энэхүү бизнесийг хийхэд нүүр бардам байдаг юм. Болорцэцэг хэзээ ч хүнд худлаа зүйл санал болгохгүйг миний танилууд, хүрээллийн хүмүүс маань мэддэг болохоор энэ нь миний үнэ цэнэ, би өөрөө брэнд юм. Сүлжээ гэдэг маань гайхамшигтай систем гэдгийг одоо ойлгож байгаад баяртай байдаг. Одоо би мөнгийг нь харж гэх үү дээ. Сард над шиг 5-6 сая төгрөгийн орлоготой монголчууд цөөхөн шүү дээ. Тиймээс олны хүч, оломгүй далай гэдэг зүйр үгээр нь энэ систэмийг нэрлэж болно. Ер бодоод байхад бидний амьдрал тэр чигээрээ сүлжээ шүү дээ.

Зээ хүүгийн хамт

– Та Дэлхийн муза сангийнхаа тухай товч яриач

Энэхүү сангийнхаа хүрээнд би маш олон хүмүүст туслахыг зорин ажилладаг. 2014 онд сангаа байгуулснаас хойш олон ч хүнд тусалсан. Түрүү жил хүүхдүүдэд чихэр жимс өгөхөөсөө илүү Зорилготой хуримтлалтай болъё гэх уриалга дор Хонгор, Орхон аймгийн нэгдүгээр, дөрөвдүгээр сургуулийн хүүхдүүдийг хамруулан 10000 мянган төгрөгийн хадгаламжийн картууд бэлэглэсэн. Би ихэнхдээ өөрөөсөө мөнгөө гаргаж бусдад тусалдаг гэж хэлж болно. Заримдаа миний найз нөхөд хүртэл хамтдаа тусалъя гэж сайхан сэтгэл гарган хамт хүмүүст тусалдаг л даа. Сайны хажуугаар саар гэгчээр сошиол ертөнцөд маш олон хандив, тусламжийн постууд явдаг. Зарим нь зорилтот хүмүүст хүрдэг ч бас завшдаг хүмүүс байна. Тиймээс одоо Prouve брэндээр дамжуулан бусдад тусалж байна..

– Шинээр Prouve –д хүчээ сорьж орж ирж байгаа шинэ партнеруудад хандаж зөвлөхөд

Би прүүвэд орсоноор өмнө нь асар их цаг хугацааг хий дэмий өнгөрөөснөө мэдсэн гэх үү дээ. Надад боломж хүч байгааг энэ бизнес нээж өгсөн юм. Тиймээс өөрсдийгөө дутуу үнэлэлгүй зорьсон бол мөрөөдөлдөө хүр гэж зөвлөмөөр байна. Тод амьдарцгаая. Мөн та энэ бизнесийг сонгосон бол эхлээд өөрөө гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулан заавал Prouve брэндийн бүтээгдэхүүнээ авч хэрэглэн гайхамшиг үр дүн гийг нь мэдчихээд бусдад түгээ. Үнэн зүйлийг бусдад түгээнэ гэдэг чинь таны амжилтын эхлэл болно гэдгийг хэлэхэд таатай байна. Мөн та Prouve-г анх ямар өнцгөөс харж ямар зорилт тавьж байна. Энэ нь маш чухал гэдгийг дахин сануулъя. Тиймээс эхлээд зорилтоо маш зөвөөр тодорхойл. Дараа нь бүтээгдэхүүнээ маш сайн судал. Бүтээгдэхүүний онцлог болон давуу талуудыг мэдсэний дараа. Бусдад түгээж дэлгэрүүлж зөв мэдээлэл өгнө шүү дээ. Аливаа зүйлийн суурь зөв байхаас шалтгаалан дараа дараагийн ажлууд дэлгэрэн цэцэглэнэ.

Prouve Mongolia нээлтийн арга хэмжээний үеэр Польш улс дахь Prouve компанийн партнер Wojciech Worclawi, Т.Болорцэцэгт Хоёр алтан одтой Амбассадор цол гардуулж буй зураг

– Prouve -ийн бүтээгдэхүүний онцлог

Prouve нь франц сүрчиг болон гэр ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүн үйлдвэрлэг. Гэр ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүн бидний амьдралд агаар, ус мэт чухал байдаг юм байна. Учир нь бидний өдөр тутамдаа аяга угаахаас эхлүүлээд хувцас хунараа ямар бүтээгдэхүүн ашиглан цэвэрлэснээс ихээхэн шалтгаалдаг байх нь. Тиймээс зөв эрүүл, экологийн гаралтай, дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг бусад орны хүмүүсийн адил хэрэглэмээр байна шүү дээ. Гэр ахуйн цэвэрлэгээг буруу сонгож байнга хэрэглэснээр арьсны харшил, цаашлаад амьсгалын замын өвчин, тэгээд элдэв төрлийн хавдартай болдог гэх судалгаа шинжилгээ хүртэл дэлхий нийтэд гарсан байна. Би боддог яагаад харшлийн өвчин ихсэх болов бүр цаашлаад залуужих болов гэж. Тэгээд бодоход биднийг хүүхэд байхад дандаа хлораминаар шууд ариутгал хийдэг байсан шүү дээ. Хлорамин их хэрэглэх нь арьсны харшилтай болоход ихээхэн нөлөөлдөг болохыг сая л мэдсэн. Тиймээс хоол хүнс, ус агаар аюулгүй байх хэрэгтэй ч гэр ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүн хүртэл эко байх ёстойг та бүхэндээ зөвлөж байна.

– Таны дурласан бүтээгдэхүүн

OO угаагч: Энэхүү бүтээгдэхүүн Chloramin free /хлорамин байхгүй/ гэж тэмдэглэгдсэн байдаг. Хлораминыг бид шууд ариутгалд хэрэглэдэг шүү дээ. Энэ нь маш муу гэдгийг сүүлд л мэдлээ. Харшил, элдэв төрлийн амьсгалын замын өвчин, хавдар гээд олон зүйлийн эхлэл чинь энэ бодис юм байна лээ. ОО цэвэрхэн байх хамгийн чухал. Бидэн шиг өсөх, үржих насны охин хүүхэдтэй айлууд энэ бүтээгдэхүүнийг заавал хэрэглэж хэвшээрэй гэж зөвлөмөөр байна. Суултуур дээр суухад нүдэнд харагдахгүй бактери нян ууршиж байдаг юм. Арьс харшлийн өвчин бүр залуужаад байна. Мөн ураг өсөлтгүй болж байна гэсэн мэдээлэл их байна. Тиймээс та бүхэн цэвэрлэгээний бүтээгдэхүүнээ заавал чухалчилан зөв сонгож байгаарай.

 

Молекул сүрчиг: Би одоогоос 17-18 жилийн өмнө брэндийн сүрчгүүдийг бүгдийг нь өрж байгаад л хэрэглэдэг байлаа. Одоо ч тэдгээр сүрчигүүд бүгд л өрөөстэй байдаг. Гэхдээ миний хувьд тэдгээр үнэрүүд түгээмэл болсон тул би хааяа л хэрэглэдэг гэх үү дээ. Харин миний хэрэгцээнд Prouve – ийн молекул сүрчгүүд яг тохирсон юм. Дахин давтагдашгүй цор ганц өөрийн үнэрийг өөрөө зохиож түрхдэг. Зөвхөн надаас цор ганц үнэр үнэртэж байна гэсэн мэдрэмж хамгийн супэр шүү дээ.Мөн манай бүтээгдэхүүний талаар хэрэглэх сонирхолтой, Prouve-ийн бизнесийг сонирхсон хэн бүхэнд манай үүд хаалга нээлттэй гэдгийг дуулгахад баяртай байна. Мөн бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл “Prouve business center https://www.facebook.com/Prouve-business-center-558388217854945 фэйсбүүк пэйж хаягаар мэдээлэл авахаас гадна 99115567 дугаарын утсаар холбогдоорой.

Ярилцсанд баярлалаа, Сайхан наадаарай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН