Нүүр хуудасМэдээУИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ

УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ

УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ. Чуулганы нээлтийн ажиллагаанд 65 гишүүн оролцов. Нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцов.

УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганыг нээж хэлсэн үгэндээ: “Цар тахал сүүлийн 40 гаруй жил бий болоогүй үнийн өсөлтийг бий болгож байна. Эдийн засгийн өсөлт 2022 оны эхний хагас жилд 1.9 хувь болсон нь цар тахлын өмнөх жилтэй харьцуулахад сул байна. Бизнесийн орлого, иргэдийн цалин буурч байна. Энэ нөхцөл байдал цааш үргэлжилбэл иргэдийн амьжиргаа улам бүр доройтож, үнийн өсөлтийг гааруулах бодит эрсдэл үүсэж байгаа. Ирэх онд манай улс 5.7 тэрбум ам.долларын өр төлөх үүрэгтэй нь бас нэг эрсдэл учруулж байна. 

Ард түмэндээ амласан мөрийн хөтөлбөрөө биелүүлэхэд энэ удаагийн чуулганаар илүү төвлөрч ажиллах шаардлагатай” гэсэн юм. 

Мөн “Хүн амын орлогыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх “Орлоготой иргэн” хөтөлбөрийг хэрэгжүүлье. Бизнес эрхэлье гэвч барьцаа хөрөнгөгүйн улмаас зээл авах боломжгүй иргэд олон байна. Ийм иргэдэд зориулсан “Итгэлийн зээл” хөтөлбөрийг хэрэгжүүлье” хэмээн онцоллоо.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН