Нүүр хуудасМэдээУкраинд цэрэг энгийн иргэд нийлсэн 137 хүн амиа алджээ

Украинд цэрэг энгийн иргэд нийлсэн 137 хүн амиа алджээ

Оросын цэрэг пүрэв гарагт довтолсноос хойш Украин улс 137 цэргээ алдаж, 316 хүн шархадлаа гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ. 

Өчигдөр өглөөнөөс Оросын арми Украины хойд, зүүн, өмнөд хэсгээс довтолж эхэлсэн.

Өрнөж байгаа үйл явдалтай холбоотойгоор иргэд орон гэрээ орхин дүрвэж, хоргодох байр хайхад хүргэж байна.

Нийслэлээс баруун баруун тийш Польшийн хилийг чиглэх хурдны замд түгжрэл үүсчээ. Зарим нь хотын метроны буудлууд болон  дайралтаас хамгаалах байранд хоргодож байна. Украины Ерөнхийлөгч Зеленский Украины 137  цэрэг болон энгийн иргэн амиа алдсан гэж мэдэгдсэн. Амиа алдсан иргэдийн дийлэнх нь цэргийн албаныхан аж.

Нийслэл Киев болон бусад газраас хүмүүс дүрвэж байгаа нь одоогоор 100 мянга орчимд хүрснийг НҮБ-аас мэдэгдлээ. Мөн хагас сая хүн амьдардаг Мариуполь боомт хотод дэлбэрэлт болсон байнна. Оросууд цөмийн гамшгийн голомт болох Чернобылийн цогцолборыг хяналтандаа авчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН