Монгол улсын нийт гадаад өр өмнөх оноос 1.0 тэрбум ам.доллароор өсжээ. Үүний 37.0 хувь буюу 12.3 тэрбум ам.доллар нь бусад салбарынх, 25.6 хувь буюу 8.5 тэрбум ам.доллар нь Засгийн газрынх, 7.7 хувь буюу 2.6 тэрбум ам.доллар нь Төв банкных, 5.0 хувь буюу 1.7 тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх байна гэж ҮСХ мэдээллээ.