Нүүр хуудасМэдээУлсын нийт гадаад өр 33.3 тэрбум ам.доллар болж, 271.5 сая ам.доллароор өсжээ

Улсын нийт гадаад өр 33.3 тэрбум ам.доллар болж, 271.5 сая ам.доллароор өсжээ

2022 оны эхний хагас жилийн байдлаар Монгол улсын гадаад өр 33.3 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 271.5 (0.8%) сая ам.доллароор өсчээ. Энэ нь өмнөх улирлаас 545.1 (1.6%) сая ам.доллароор буурсан үзүүлэлт болж байна. Нийт гадаад өрийн 12.1 (36.5%) тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 9.2 (27.6%) тэрбум ам.доллар нь бусад салбарынх, 8.1 (24.2%) тэрбум ам.доллар нь Засгийн газрынх, 2.5 (7.5%) тэрбум ам.доллар нь Төв банкных, 1.4 (4.2%) тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх байна.

Улсын нийт гадаад өр 2022 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 156.3 (1.3%) сая ам.доллар, бусад салбарынх 470.3 (5.4%) сая ам.доллар, Төв банкных 244.7 (10.9%) сая ам.доллароор өссөн нь нөлөөлсөн байна. Харин Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 191.5 (12.1%) сая ам.доллар, Засгийн газрын гадаад өр 408.6 (4.8%) сая ам.доллароор буурсан гэж Монголбанкнаас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН