Нүүр хуудасМэдээУлсын хэмжээнд нийт 41 сургууль цахимд шилжээд байна

Улсын хэмжээнд нийт 41 сургууль цахимд шилжээд байна

Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш цар тахлын улмаас танхимын сургалтаас цахимд шилжсэн цэцэрлэг орон нутагт 112, нийслэлд 18 болжээ. Харин ерөнхий боловсролын сургуулийн хувьд орон нутагт 100 хувь цахимд шилжсэн 28, зөвхөн бага ангиуд нь цахимд шилжсэн 106, нийслэлд 13 сургууль бүрэн цахимд шилжсэн байдалтай байна. Цаашид энэ тоо хэд болж нэмэгдэхийг хэлж мэдэхээргүй цаг үетэй нүүр тулан хичээл сургалтыг явуулж байгаа нь үнэн юм.

БШУЯ-ны есдүгээр сарын 7-ны өдрийн мэдээллээр багш болон 12-оос дээш настай сурагчдын 90 хувь нь дархлаажуулалтад хамрагдсан байна. Тодруулбал, нийслэлийн ЕБС-ийн 12-17 насны хүүхдийн 86.6 хувь нь 1 дүгээр, 70.4 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан. Танхимын сургалтын үед сургууль, цэцэрлэг бүрт коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний баг ажиллаж, тухайн сургалтын байгууллагын онцгой комиссын үүргийг гүйцэтгэн ажиллаж байгаа гэж албаны эх сурвалж мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН