Нүүр хуудасМэдээУНТЭ-т хиймэл оюун ухааны тусламжтай зүрхний цахилгаан бичлэг уншдаг төхөөрөмж хандивлав

УНТЭ-т хиймэл оюун ухааны тусламжтай зүрхний цахилгаан бичлэг уншдаг төхөөрөмж хандивлав

Тайваний Цэргийн Нэгдсэн 3-р Эмнэлгийн захирал Ван Жи Хун-р ахлуулсан баг хамт олон Монгол улсад айлчилж, 2022 оны 9-р сарын 26-ны өдөр Монгол Улсын 1-р Төв Эмнэлэг болон Монгол дахь Тайваний төлөөлөгчийн газартай хамтран хиймэл оюун ухааны тусламжтай зүрхний цахилгаан бичлэг уншдаг төхөөрөмж /ECG/ хандивлах хандивын арга хэмжээ зохион байгуулав. Энэхүү үйл явдал нь Цэргийн Нэгдсэн 3-р Эмнэлгийн хамт олон цар тахлын дараа Монголд анх удаа биечлэн ирж хандивын арга хэмжээ зохион байгуулснаараа онцлогтой юм.

            Монгол Улсын 1-р Төв Эмнэлгийн захирал Б.Хишигжаргал хэлсэн үгэндээ “Монгол дахь Тайваний төлөөлөгчийн газарт энэ оны 3-р сард хоёр эмнэлэг хооронд цахим хурал зохион байгуулсны дараа энэхүү хандивын үйл ажиллагааг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэнд талархал илэрхийлсэн юм. Мөн Цэргийн Нэгдсэн 3-р эмнэлэг болон “Юшин биомедикал” ХХК-ий хамтран бүтээсэн хиймэл оюун ухааны тусламжтай зүрхний цахилгаан бичлэг уншдаг системд хүлээлт үүсгэсэн байсан төдийгүй ирээдүйд талууд боловсон хүчний солилцоо ба эмнэлгийн тоног төхөөрөмж дээрх хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв. 

            Тайваний Цэргийн Нэгдсэн 3-р Эмнэлэг нь олон улсын эмнэлгийн тусламж үйлчилгээнд чухал ач холбогдол өгдөг бөгөөд энэ удаа онцгойлон “Юшин биомедикал” ХХК-тай хамтран бүтээсэн AI зүрхний цахилгаан бичлэгийн системийг Монголд нэвтрүүлэв. Уг системийг Цэргийн эмнэлгийн Пэн Ху дахь салбар эмнэлэг нь энэ оны 7-р сард анх хэрэглэж үзээд анх удаа гадаад улсад нэвтрүүлсэн нь Тайвань Монголын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны онцлох жишээ болж байна. Тус эмнэлгийн захирал Ван Жи Хун хэлсэн үгэндээ “Зүрхний цахилгаан бичлэг унших төхөөрөмж нь энгийн гар утаснаас жижиг хэмжээтэй бөгөөд хиймэл оюун ухааны тусламжтай 10 секундын дотор уншиж гүйцэтгэх чадвартай тул том газар нутагтай цөөн хүн амтай Монгол улсад нэн тохиромжтой. Түүнчлэн Монгол дахь Тайваний төлөөлөгчийн газрын дэмжлэгт талархал илэрхийлж байна. Энэ завшааныг ашиглан Тайваний анагаах ухааны зөөлөн хүчийг Монгол улстай хуваалцаж, Монгол улсын мэргэжлийн эмнэлгийн боловсон хүчний холбоо харилцаагаар дамжуулан Тайвань Монголын эрүүл мэндийн хамтын ажиллагааг илүү үр дүнтэй сурталчлан дэлгэрүүлж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн, 2 талд ашигтай байдлыг бүтээнэ гэдэгт найдаж байна” хэмээн онцлов.

            Тус төлөөлөгчийн газрын төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө уг арга хэмжээнд урилгаар оролцон “Тайвань Монголын эрүүл мэндийн салбар маш нягт хамтран ажилладаг ба нийт 1,000 гаруй Монголын эмч, сувилагчдыг Тайваньд сургалтад хамруулсан. Урт хугацааны турш эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлан, Тайваний өндөр чанартай эмнэлгийн тусламж, цар тахлын туршлагаас хуваалцаж байна. Хоёр эмнэлгийн хамтын ажиллагаа Тайвань, Монголын эрүүл мэндийн салбарын солилцоо, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж буйг харахад таатай байна. Тус төлөөлөгчийн газар Тайвань Монголын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж, /Тайвань тусалж чадна, Тайвань тусалж байна/ уриаг хэрэгжүүлсээр байх болно” хэмээн мэндчилгээ дэвшүүлэв.  

Улсын 1-р эмнэлгийн дарга Б.Хишигжаргал Тайваний Цэргийн Нэгдсэн 3-р Эмнэлгийн захирал Ван Жи Хун болон “Юшин биомедикал” ХХК-ий гүйцэтгэх дэд захирал Жэн Ин Лун нарт талархлын бичиг гардуулав.

Тайваний Цэргийн Нэгдсэн 3-р Эмнэлгийн захирал Ван Жи Хун /урд эгнээний зүүн талд/, Монгол дахь Тайваний төлөөлөгчийн газрын төлөөлөгч Грэйс /урд эгнээний зүүнээс 2 дахь/, Улсын 1-р эмнэлгийн дарга Б.Хишигжаргал /урд эгнээний зүүнээс 3 дахь/, “Юшин биомедикал” ХХК-ий гүйцэтгэх дэд захирал Жэн Ин Лун /урд эгнээний зүүнээс 4 дэхь/

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН