Нүүр хуудасМэдээУ.Хүрэлсүх: “Чингис хаан* музей есөн давхар баригдаж хоёр жилийн хугацаанд бүрэн дуусна

У.Хүрэлсүх: “Чингис хаан* музей есөн давхар баригдаж хоёр жилийн хугацаанд бүрэн дуусна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг,  дэд сайд Г.Ганбаяр, академич С.Чулуун, ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Ардын жүжигчин Н.Сувд, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар болон бусад төлөөлөгчид  “Чингис хаан* музейн барилгын нээлтэд оролцлоо.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх: 

 “Өнөөдөр монгол түмний хувьд түүхэн өдөр тохиож байна. Засгийн газар 2019 онд Чингис хаан музейг байгуулах түүхэн шийдвэр гаргасан. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг хаврын дунд сарын шинийн 17-нд ийнхүү эхлүүлж байна.

Энд монголын түүхийн судалгаа сургалт, соён гэгээрлийн цогцолбор байх болно. Мөн соёлын хосгүй үнэт дурсгал, дэлхий даяар тархсан монголчуудын түүхийн их өвийг дэлгэх юм.  Энэ нь эх түүхээ, эх соёлоо дээдлэх, хайрлах үзлийг түгээх, төлөвшүүлэх ач холбогдолтой* гэв.

Төрийн тахилгат 10 уул, их гол мөрөн, нуурын рашаан усны дээжис, 21 аймгаас залж авчирсан үнэртний дээжис зэргийг хүндэтгэн залж, шүншгийг бэлджээ.

Музейн санхүүжилт төсөвт 53 тэрбум төгрөг суусан. Санхүүжилтэд гацах зүйл үгүй гэдгийг мөн хэллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН