Нүүр хуудасБусадХар галуу экологийн тэнцвэрт хор хүргэдэггүй

Хар галуу экологийн тэнцвэрт хор хүргэдэггүй

Нэг хар галууг өдөрт 5-10 кг загас иддэг тул олноор нь устгах хэрэгтэй гэх жиргээ, цахим орчин дахь уриалгын шинжтэй бичвэрүүд элбэг байна. Зөвхөн энэ зун ч биш, урьд урьдны жилүүдэд ч хар галуу “жам” гэмээр гэмтэн, буруутан, ховдог “мангас” болж хувирдаг билээ.

Хар галуу экологийн тэнцвэрт байдалд хор хүргэдэггүй. Загасыг тэгж ихээр иддэггүй. Гол, нуурын загасыг цөөрч, үгүйрэхэд нь хүртэл ховдоглож байсан удаагүй гэдгийг эрдэмтэд, тэдний хийсэн судалгаа, бичсэн өгүүлэл, товхимлууд гэрчилдэг юм байна.

Хар галуу гэдэг нь өөрөө “хар” нэршил. Өөрөөр хэлбэл галуу ургамал идэштэн амьтан бөгөөд логикийн хувьд энэ нэршилгээ таарахгүй. Харин тураг гогой гэдэг бөгөөд зүйлийн латин нэршил нь Phalacrocorax carbo. Гогойныхон овгийн, махан идэшт шувуу.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН