Нүүр хуудасВидеоХОЛЫН ХОЛД ЯВАХСАН...

ХОЛЫН ХОЛД ЯВАХСАН…

ХОЛЫН ХОЛД ЯВАХСАН…

Алсын алсад, холын холд явахсан

Анир нам гүм дунд шувуудаар хөгжим тоглуулж

Салхины хэмнэлд бүжиг бүжиглэж

Сарнаас өөр ханьгүй ганцаардаж суухсан

Холын хол, хязгаарын хязгааргүйд аялахсан

Хоосон орон зайг оддоор дүүргэж

Үнэр анхилам цэцэгсийн амттай дарс амталж

Өөрөөсөө өөр хүнгүйд өөртэйгөө л ярилцаж суухсан

Хязгаарын хязгааргүй байхгүй хоосонд

Хэн гэдгээ мартаад түр сэлгүүцмээр байна

Өчигдөр, өнөөдөр, ирээдүйн тухай юу ч бодохгүй

Өмнө нь огт байгаагүй юм шиг

Өнгөт хорвоогоос түр ангижирмаар байна…

“Сэтгэлийн эрх цэцэг” номоос…

АНУМАС МЭМОРИ…

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН