Нүүр хуудасМэдээХоёр дахь шатны Зөвлөлдөх уулзалтад 800 орчим иргэн санамсаргүй түүврээр сонгогдож оролцоно

Хоёр дахь шатны Зөвлөлдөх уулзалтад 800 орчим иргэн санамсаргүй түүврээр сонгогдож оролцоно

“Зөвлөлдөж шийдье” сэдэвт зөвлөлдөх санал асуулгын Зөвлөлдөх зөвлөл, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлага өнөөдөр (2023.02.08) санал асуулгын хоёр дахь шатны Зөвлөлдөх уулзалтын зохион байгуулалтын асуудлаар үндсэн илтгэгчидтэй уулзаж, ярилцлаа.

Ирэх долоо хоногт (2023.02.14-15) болох хоёр дахь шатны Зөвлөлдөх уулзалтад санал асуулгын эхний үе шатанд оролцсон 1570 иргэний 50-иас доошгүй хувь буюу 800 орчим иргэн мөнхүү санамсаргүй түүврээр сонгогдож оролцоно. Зөвлөлдөх санал асуулгын асуултуудад иргэний болон улс төрийн эрх, хариуцлага, парламентын ардчилал, эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах болон нийгмийн тулгамдсан асуудлууд гэсэн дөрвөн багц сэдэв хөндөгдөж байгаа юм. Эдгээр сэдвийн хүрээнд голлох тулгамдсан асуудлуудыг нийт 22 асуултаар санал асуулгын маягтад тусгасан бөгөөд Академич Р.Гончигдорж, профессор Ч.Энхбаатар, Н.Наранчимэг, дэд профессор А.Алтанзул, Б.Баясгалан, Б.Нарантулга, дэд профессор М.Алтанбагана, Н.Мягмарцоож нар илтгэл тавьж, ерөнхий мэдээллийг өгөх юм. Илтгэгч нар хариуцсан сэдэв, асуудлуудынхаа үндэслэл, шаардлага болон тэдгээрийн гарц, шийдлийн давуу ба сул талын тухай тэнцвэртэй мэдээллийг Зөвлөлдөх уулзалтын нэгдсэн хуралдаанд илтгэж, оролцогчдын 15-аас ихгүй хүнтэй жижиг эхсгүүдийн хэлэлцүүлгээс гарсан асуултуудад хариулт өгөх үүрэг хүлээх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН