Нүүр хуудасМэдээХүүхдийн мөнгө авах хүсэлтээ 12 сараар нь гаргах боломжтой болжээ

Хүүхдийн мөнгө авах хүсэлтээ 12 сараар нь гаргах боломжтой болжээ

Хүүхдийн мөнгө бэлнээр авах хүсэлтээ И-Баримт аппликейшн, И-Халамж системээр явуулдаг болох шийдвэрийг Засгийн газар гаргасан.

Гэвч сар бүр хүсэлт явуулах нь иргэдэд чирэгдэл учруулах магадлалтай тул илүү хялбар болгох үүргийг Ерөнхий сайд өгсөн.

Тэгвэл тус системд нэмэлт хөгжүүлэлт хийж, нэг дор бүх сарыг идэвхжүүлэх боломжтой болгожээ.

Та нэгдүгээр сарыг идэвхжүүлсэн байсан ч дахин орж бусад саруудыг идэвхжүүлээрэй.

Энэ оны долоодугаар сарын 1-н хүртэл 100 мянган төгрөг, түүнээс хойш буюу дараагийн хагас жилд 50 мянгыг нь хуримтлуулж, 50 мянган төгрөгийг авах сонголттой болох юм.

Одоогийн байдлаар 600 мянга орчим хүүхдийн хүсэлт бүртгэгдсэн байгаагаас 100 орчим мянга нь халамжийн хэлтсүүдээр биечлэн болон утсаар, 500 мянган хүүхдийн хүсэлт цахимаар холбогдсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН