Нүүр хуудасМэдээХүүхдийн мөнгө олголттой холбоотой 230 мянга гаруй өрхийн мэдээлэл залруулагдаж байна

Хүүхдийн мөнгө олголттой холбоотой 230 мянга гаруй өрхийн мэдээлэл залруулагдаж байна

Монгол улс нийт хүүхдийнхээ 91 хувьд хүүхдийн мөнгийг олгож байгаа. 2023 оны нэгдүгээр сарын 16-ны байдлаар 1 сая 261 мянга 344 хүүхэд байна. Үүний 91 хувь нь 1 сая 141 мянган хүүхэд байгаа юм.

Хүүхдийн мөнгө олгохтой холбогдуулан нийт хүүхдийн мэдээллийг төрийн 5 байгууллагын 7 сангийн мэдээллийг ашиглаж гаргасан байна. Харин иргэдийн өөрсдийн болон зарим байгууллагын уялдаа холбоо, алдааны улмаас олон хүн хасагдахаар болсон. Үүнийг засахаар ажиллаж байгаа бөгөөд энэ сарын нэгэн буюу өчигдрийн байдлаар 82710 өрх буюу 314053 иргэн хүсэлтээ өгчээ. Улмаар 231834 өрхийн мэдээлэл залруулагдаж байна гэж албаны зүгээс мэдээлэл өглөө.

Нийгмийн хамгааллын 3 арга хэрэгсэл байдаг бөгөөд үүнд:

  • Хөдөлмөр эрхлэлт
  • Нийгмийн даатгал
  • Халамж гэж үздэг байна.

Харин Монгол улсын хэмжээнд 668 мянган хүн халамж авч байгаа бөгөөд хүүхдийн мөнгө шууд улсын төсвөөс олгогдож байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН