Нүүр хуудасБусадХөвсгөл аймгийн Их-Уул суманд мялзан өвчин бүртгэгджээ

Хөвсгөл аймгийн Их-Уул суманд мялзан өвчин бүртгэгджээ

Хөвсгөл аймгийн Их-Уул суманд бог малын мялзан өвчин бүртгэгдлээ гэж аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээллээ. 

Тус  аймгийн Рашаант суманд 8 дугаар сарын 31-нд бог малын мялзан өвчин бүртгэгдэж, хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна.  Мөн хөрш зэргэлдээ Их-Уул суманд энэ сарын 15-нд энэ өвчний тохиолдол илэрчээ.

Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн нутаг дэвсгэрт бүх төрлийн мал, амьтны орох шилжилт хөдөлгөөнийг 9 дүгээр сарын 5-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 1 хүртэл түр хориглоод байна. Мялзан өвчин үүсгэгч вирус нь халдвар авсан малын нулимс, хамрын гоождос, ханиалга, ялгадсаар дамжин гадагшилдаг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН