Нүүр хуудасМэдээХөгжлийн бэрхшээлтэй хүн байр худалдан авахад үзүүлдэг хөнгөлөлт, тусламж байхгүй

Хөгжлийн бэрхшээлтэй хүн байр худалдан авахад үзүүлдэг хөнгөлөлт, тусламж байхгүй

 1.Хөгжлийн бэрхшээлтэй хүн байр худалдан авахад хөнгөлөлт, тусламж байдаг уу?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүн байр худалдан авахад хөнгөлөлт, тусламж байдаггүй. Харин байр худалдан борлуулахад Үл хөдлөх хөрөнгө борлуулсны хоёр хувийн татвараас чөлөөлөгддөг.

2.Хөгжлийн бэрхшээлтэй хүний ээлжийн амралтын үндсэн хугацаа ажлын хэдэн өдөр байдаг вэ?

-Хөдөлмөрийн тухай хуулийн 99.4-д “Хөгжлийн бэрхшээлтэй болон 18 насанд хүрээгүй ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 20 өдөр байна” гэж заасан. Хуульд өөрөөр заагаагүй бол ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр байна.

3.Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуульд мэргэжлийн ямар ангиуд байдаг вэ. Хөдөө орон нутгийн суралцагсдыг дотуур байранд суулгах уу?

-Тогооч, Талх, нарийн боов үйлдвэрлэлийн технологийн ажилтан, Бэлэг дурсгалын зүйл урлаач, Модон эдлэлийн мужаан, Гар утас, телефон аппаратын засварчин, Оёмол бүтээгдэхүүний оёдолчин, Сийлбэрчин, Цахим үйлчилгээний ажилтан, Архив, бичиг хэргийн ажилтан, Монгол дохионы хэлний хэлмэрчийн ангиуд байдаг. Хөдөө орон нутгийн суралцагчид дотуур байранд суугаад, сурч болно.

Холбоо барих утасны дугаар: 96676095

4. Мэргэжлийн Ур чадварын уралдаан Абилимпийг хэдэн төрлөөр зохион явуулах вэ?

-Мэргэжлийн Ур чадварын уралдаан Абилимпийг нийт 14 мэргэжлээр зургаадугаар сард зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Гуравдугаар сард багтаан аймаг, дүүргүүд рүү удирдамж, албан бичиг хүргүүлэхээр ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН