Нүүр хуудасБусадЦар тахлын байдлыг харгалзан татварын өртэй ААН-үүдийн дансны битүүмжлэлийг цуцлав

Цар тахлын байдлыг харгалзан татварын өртэй ААН-үүдийн дансны битүүмжлэлийг цуцлав

Татварын байгууллага нь Төсвийн тухай хууль, Татварын ерөнхий хуульд тус тус заасны дагуу төсвийн орлогыг бүрдүүлэх, татварын хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн чиг үүргийн хүрээнд татварын өр хураахдаа Татварын ерөнхий хуулийн 12 дугаар бүлэг 55-71 дүгээр зүйлд заасан нэхэмжлэх хүргүүлэх, татварын өрийг үл маргах журмаар гаргуулах, хөрөнгө болон авлага битүүмжлэх, битүүмжилсэн хөрөнгийг хураах, мөнгөн хэлбэрт шилжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ татвар төлөгчийг Татварын удирдлагын нэгдсэн системээр тодорхойлдог.

Татварын удирдлагын нэгдсэн системийн програмчлалаар 2020 оны татварын тайлангаар үйл ажиллагаа нь хэвийн буюу Ковид-19 цар тахлын хүндрэл үүсээгүй салбарын тодорхой тооны татвар төлөгчдийн татварын өрийг хураах үйл ажиллагааг хэрэгжүүлж, арилжааны банк дахь харилцах дансыг битүүмжлэх мэдэгдэл хүргүүлсэн болно.

Ковид-19 цар тахлын үеийн өнөөгийн нөхцөл байдал, эдийн засгийг дэмжих Засгийн газрын шийдвэрийн дагуу 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс дээрх татвар төлөгчдийн арилжааны банкны харилцах данс битүүмжлэлийг цуцалж, үйл ажиллагааг хэвийн явуулах боломжоор хангасныг мэдэгдэж байна.

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН