Нүүр хуудасМэдээЧ.Номин: Циркийн асуудалд шинэчилсэн гэрээ хийхээр ярилцаж байна

Ч.Номин: Циркийн асуудалд шинэчилсэн гэрээ хийхээр ярилцаж байна

Соёлын сайд Ч.Номин сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын үеэр цирктэй холбоотой асуудалд өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Циркийн уран бүтээлчдэд энэ онд төсвөөс дэмжлэг үзүүлж байгаа. Цар тахлын нөлөөгөөр уран бүтээл нь зогсонги байдалд орсон учир дэмжлэг хэлбэрээр орон нутгаар аялан тоглолт хийх зардлыг нь өгч байгаа юм. Энэ бол нөхцөл байдалтай уялдуулсан богино хугацааны шийдэл.

Циркийн урлаг бол манай соёлын экспортын томоохон төлөөлөл. Тиймээс залгамж халааг нь бэлтгэх мэргэжлийн чанартай сургуультай байх шаардлага бий.

Өнөөдөр үүсээд байгаа байшин барилгатай холбоотой асуудлын тухайд манай яам байр сууриа удаа дараа илэрхийлсэн. Юу гэхээр хөрөнгө оруулалтаа яаралтай дуусга, уран бүтээлчдийн ажиллах нөхцөлийг бий болго, дасгал сургуулилт хийх боломжоор ханга гэдэг шаардлага явуулсан ч тодорхой хариулт аваагүй байна.

Саяхан бид уулзалт хийсэн. Хөрөнгө оруулагчид зураг төслөө бүрэн гаргасан байсан. Хувьчлалаар хийсэн гэрээнийхээ дагуу байр нь ашиглалтад орсны дараа уран бүтээлчдийг дасгал сургуулилт хийх боломжоор хангана гэдэг дээр хатуу байр суурьтай байсан. Дээрээс нь бид дахин шинэчилсэн гэрээ хийхээр ярилцаж байна… гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН