Нүүр хуудасМэдээШар усны үерээс сэргийлж суваг шуудуу татахыг зөвлөж байна

Шар усны үерээс сэргийлж суваг шуудуу татахыг зөвлөж байна

Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр агаарын дундаж температур дөрөвдүгээр сард нутгийн зүүн хойд хэсгээр, тавдугаар сард ихэнх нутгаар, зургаадугаар сард нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна.

Иймд хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлэхийг нийслэлийн Байгаль орчны газраас анхаарууллаа.

Тиймээс

  • Уулын ам, гол усны ойр суурьшиж байгаа айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчмын цасаа зайлуулах,
  • Үерийн далан, борооны ус зайлуулах суваг, шуудуу татах,
  • Голын голдиролыг өөрчлөхгүй байх,
  • Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, 
  • Гол мөрний мөсөн дээр тоглуулахгүй байх,
  • Зөвшөөрөгдсөн зам гүүрнээс өөр гарц гармаар зорчихгүй байхыг зөвлөв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН