Нүүр хуудасМэдээЭкспорт өмнөх оны мөн үеэс 40 орчим хувиар өсчээ

Экспорт өмнөх оны мөн үеэс 40 орчим хувиар өсчээ

Монгол Улс 2022 оны эхний 8 сард нийт 153 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 13.4 тэрбум Америк доллар болжээ. Үүнээс экспорт 7.8 тэрбум ам.доллар, импорт 5.6 тэрбум ам.доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.3 (32.7%) тэрбум ам.доллароор, экспорт 2.2 (38.7%) тэрбум ам.доллароор, импорт 1.1 (25.2%) тэрбум ам.доллароор өсжээ. Мөн 2022 оны 8 дугаар сард экспорт өмнөх сараас 135.0 (11.7%) сая америк доллароор, импорт 22.4 (2.8%) сая америк доллароор тус тус өссөн үзүүлэлттэй байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН