Нүүр хуудасМэдээЭлектрон тамхи уушгины хорт хавдар үүсгэдэг болох нь тогтоогдлоо

Электрон тамхи уушгины хорт хавдар үүсгэдэг болох нь тогтоогдлоо

Сүүлийн саруудад АНУ даяар 400 гаруй хүн электрон тамхинаас үүдэлтэй үл мэдэгдэх уушгины өвчин тусаж, зургаа нь амиа насаа алдаад байна.

Эл явдлын дараа АНУ-ын Хүнс ба Эмийн захиргаанаас (FDA) сүүлийн үед ойр ойрхон гараад байгаа нас баралт, өвчлөлийн шалтгаан нь электрон тамхины найрлагад багтсан химийн элементээс үүдэлтэй юу эсвэл их хэмжээгээр хэрэглэснээс болсон уу гэдгийг тогтоохоор ажиллаж байна гэж мэдэгдсэн билээ.

Учир нь, эрдэмтэд хүний эрүүл мэндэд электрон тамхи ямар нөлөө үзүүлдгийг өмнө нь нарийвчлан судалж байгаагүй тул дээрх үл мэдэгдэх өвчлөл, түүний шалтгааныг баттай хэлж чадахгүй байсан юм.

Тэгвэл Нью Йоркийн их сургуулийн эрдэмтэд хулгана дээр нарийвчилсан туршилт хийсний үндсэн дээр электрон тамхин дахь никотин нь хорт хавдрын өвчлөлд хүргэдэг болохыг тогтоожээ.

Судалгааны багийн ахлагч Мун-Шонг Тангийн хэлж буйгаар электрон тамхи нь уушги, давсагны ДНХ-д өөрчлөлт оруулж улмаар хорт хавдрын өвчлөлд хүргэдэг гэжээ. “Электрон тамхи хэрэглэгчид олон төрлийн өвчинд нэрвэгдэх эрсдэлтэй. Урт хугацаандаа хорт хавдар үүсгэдэг нь тодорхой болж байна. Товчхондоо, электрон тамхи хүний эрүүл мэндэд маш аюултай” гэж тэрбээр ярьжээ.

Эрдэмтэд 54 долоо хоногийн турш 40 хулгана дээр никотинтой электрон тамхийг туршсан бөгөөд судалгааны төгсгөлд хулгануудын 22.5 хувь нь уушгины хорт хавдар тусаж, 57.5 хувьд нь давсагны хорт хавдрын өмнөх шинж тэмдгүүд илэрч эхэлжээ.

Хулгануудын амьсгалсан утаа нь электрон тамхи татдаг хүний 3-6 жилийн хэрэглээтэй тэнцэхүйц хэмжээнийх байсан гэнэ. Өөрөөр хэлбэл, гурваас дээш жил электрон тамхи хэрэглэж буй хүмүүс уушги болон давсагны хорт хавдар тусах эрсдэлтэй гэсэн үг ажээ.

Зөвлөгөө: Электрон тамхийг гангарах гэж бус ТАМХИНААС ГАРАХ зорилготой ашигладаг

Электрон тамхи сайн, муу эсвэл уламжлалт тамхи хор ихтэй, багатай гээд олон төрлийн мэдээлэл хэвлэл мэдээллийн сувгуудаас сонссон байх. Бид олон улсын судалгаа шинжилгээний байгууллагаас гаргасан мэдээллийг тантай хуваалцая. Дүгнэлт сонголтоо та хийгээрэй.

Уламжлалт тамхи болоод электрон тамхины гол ялгаа юу вэ?

Уламжлалт тамхи навч, өвсөн ургамлын шинж чанартай найрлагыг шатааж никотин ялгаруулдаг бол электрон тамхи нь шингэнийг халааж никотин ялгаруулдаг онцлогтой. Хэдийгээр никотин нь донтуулагч бодис ч электрон тамхины никотин ялгаруулах нь уламжлалт тамхинаас хөнөөл багатай учир мэргэжилийн байгууллагууд электрон тамхийг тамхинаас гарах зорилгоор хэрэглэхийг зөвлөдөг.

Судалгаагаар дэлхийн өндөр хөгжилтэй болон хөгжингүй 100 гаруй оронд электрон тамхийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэр ч бүү хэл Англи, Австрали зэрэг улс янжуур тамхинаас гарах бол Электрон тамхийг сонгоорой гэдэг. Харин Африк тивийн болон Латин америкийн буурай хөгжилтэй 40 орчим улс хориглосон байна.

Тэгвэл уламжлалт тамхи, электрон тамхи хоёрын зарим ялгааг харьцуулан дараах хүснэгтээр үзүүлье.

Гэхдээ ихэнхи улсад 21 наснаас доош насныхан хэрэглэхгүй байхыг зөвлөдөг гэдгийг битгий мартаарай.

Мөн гарал үүсэл нь тодорхойгүй, олон улсын стандарт хангаагүй хуурамч электрон тамхи хэрэглэх нь эрүүл мэндэд асар хортой, эрсдэлтэй байдаг тул та сонголтоо зөв хийхийг анхааруулж байна.

Электрон тамхи нь огт аюулгүй сонголт биш боловч уламжлалт тамхитай харьцуулбал хор хөнөөл багатай гэдэг нь тогтоогдсон. Мөн энэ талаар Хор судлалын чиглэлээр мэргэшсэн АУС магистр, Хүний их эмч Дэти-Окси эмнэлгийн дотрын эмч Б.Сэргэлэн ярихдаа: “Сүүлийн үед тамхийг нь дэлхийн насанд хүрсэн хүмүүсийн 40 гаран хувь хэрэглэдэг. Тамхийг хүн бүхэн тамхины ургамлаар хийдэг гэж боддог гэвч 3,5 тэрбум хүнд тухайн ургамал хүрэлцэхгүй. Тийм учраас тамхи үйлдвэрлэхийн тулд 5,000 төрлийн химийн бодис ашиглагддаг.

Харин түүнийг орлуулах электрон тамхийг 2003 онд Хятадын Фармаколог тамхичдыг тамхинаас гаргах зорилгоор никотин агуулсан хийн аэрозоль төрлөөр анх хийж байсан юм билээ. Энэ цагаас тамхи худалдаалагчид болон электрон тамхи худалдаалагчдийн дунд бизнесийн талбарт бяцхан дайн эхэлсэн гэхэд хилсдэхгүй болов уу. Өөрийн зах зээлийг алдахгүйн тулд зөвхөн электрон тамхийг л хамгийн муу, хортой, аюултай гэх мэт сөрөг мэдээллийг дэлхийн олон оронд хийх болсон. Энэ үзэгдэл нь Монголд ч явагдаж байна.

Яг үнэнийг хэлэхэд хоёулаа л хүний биед хортой. Хэдий электрон тамхи /vape/ нь тамхинаас гарах үр дүнтэй аргийн нэг хэдий ч энэ төхөөрөмжийг зөвхөн тамхи татах хүслийг дарахын тулд хэрэглэх ёстой. Түүнээс биш өлгөө оройгүй, гэрт гадаа ч байнга хэрэглэх нь буруу” гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН